Халдвартай нь батлагдсан ОХУ-ын гурван иргэн манай улсад эмчлүүлэхээс татгалзаж, өөрийн хүсэлтээр нутаг буцжээ

2020-11-10 704 0

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллийг өглөө. 

2020 оны арваннэгдүгээр сарын 10-ны мэдээгээр коронавирусийн халдвар зургаагаар нэмэгдэж, батлагдсан тохиолдлын тоо 374 боллоо. Үүнээс 317 хүн эдгэрсэн байна.

ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар халдвартай 54 хүн эмчлүүлж байгаагаас хүнд нэг, хүндэвтэр есөн хүн байна.

Коронавирусийн халдвартай нь батлагдсан ОХУ-ын гурван иргэн манай улсад эмчлүүлэхээс татгалзаж, өөрийн хүсэлтээр нутаг буцжээ.  

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Д.Амарбаясгалан МАН-ын даргад өрсөлдөхгүй гэдгээ мэдэгдлээ

УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан МАН-ын даргад өрсөлдөхгүй гэдгээ өнөөдөр /2025.11.12/ мэдэгдлээ.

2025-11-12

Монголын баг Нэтфликсийн “Physical: Asia” шоуны шилдэг дөрөвт багтлаа

Нэтфликсийн “Бие бялдар Ази” реалити шоуны шилдэг дөрвөн багт БНСУ, Япон, Монгол, Австралийн баг

2025-11-12

“Гарьд магнай”-н гоё дүрүүд

ЖИЖИГХЭН ХҮНЭЭС МУУ САНАА ГАРДАГ Б.Магсаржав гуайг найруулагч нь ямар ч сонгон шалгаруулалтгүйг

2025-11-07