НӨАТ-ын баримт олгоогүй иргэнийг 1 500 000, хуулийн этгээдийг 15 сая төгрөгөөр торгоно

2020-11-09 1355 0

ШӨХТГ-аас зах худалдааны төвүүд НӨАТ-ын баримт олгохгүй байгаа асуудалд хяналт тавьж, зөрчлийн хуулиар арга хэмжээ тооцож эхлэх тухайгаа мэдэгдлээ. Тус газрын дарга Б.Бат-Эрдэнэ өөрийн цахим хуудаснаа ”НӨАТ баримт олгохгүй л байна! Зөндөө хэллээ. Таньдаг мэддэг худалдагч, зах худалдааны төвийн ах дүү, найз нартаа хэлээрэй, дамжуулаарай. Ирэх 7 хоногоос Татварын байгууллагатай хамтран хяналт шалгалт хийж, шат дараалсан арга хэмжээг авч эхэлнэ.

Баримтжуулж баталгаажуулсан гомдол ирвэл шууд арга хэмжээ авна. Зах, худалдааны төвийн ажилчид, удирдлагууд анхаараарай. Бид дараах арга хэмжээг авна” гэжээ.

Үүнд: Зөрчлийн тухай хуулийн 11.19-т Татварын хууль зөрчих гээд холбогдох зохицуулалтыг тусгасан. Тухайлбал:

  • 8.Бараа, ажил, үйлчилгээ борлуулж байгаа хүн, хуулийн этгээд:
  • 8.1.төлбөрийн баримт олгоогүй бол өмнөх тайлант сарын хугацаанд олсон орлогын үнийн дүнгийн 2 хувь‼
  • 8.2.төлбөрийн баримтыг борлуулалтын үнийн дүнгээс зөрүүтэй олгосон бол өмнөх тайлант сарын хугацаанд олсон орлогын үнийн дүнгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно‼
  • 8.3.энэ хуулийн 8.1, 8.2-т заасан өмнөх тайлант сарын хугацаанд олсон орлогыг тодорхойлох боломжгүй бол төлбөрийн баримт олгоогүй, эсхүл төлбөрийн баримтыг борлуулалтын үнийн дүнгээс зөрүүтэй олгосон хүнийг 1,500,000 төгрөгөөр, хуулийн этгээдийг 15,000,000 төгрөгөөр торгоно.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10

“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа

“Дэлхийн адууны өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх олон у

2026-08-10

Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Pearson” компанийн удирдлагатай уулзлаа

Боловсролын сайд Л.Энх-Амгалан "Pearson" компанийн Мэргэжлийн боловсрол, ур чадварын асуудал хариуцс

2026-08-07