Дархан-Улаанбаатар чиглэлийн 204.11 километр замын хөдөлгөөнийг нээлээ

2020-11-06 880 0

Дархан-Улаанбаатар чиглэлийн замын ажлыг нийт таван багцаар хийж байгаа. Өнөөдрөөс нээгдэж байгаа 204.11 км замын 135.19 км нь хатуу хучилттай /үүнээс 65.03 км нь шинээр баригдсан бол 70.16 км нь хуучин хучилтаар/ 68.92 км-ийг нь цементээр бэхжүүлэн буталсан чулуун суурьтайгаар 2021 оны авто замын барилгын ажил эхлэх хүртэл түр нээлээ.

Хуучин зам нь 6 метрийн өргөнтэй бол одоо тавьж буй зам 9 метрийн өргөнтэй. Далангаас дээших суурь бүтэц нь 80 см зузаантай. Нийт жин нь 44 тонн хүртэл буюу нэг тэнхлэг дээрээ 11 тонн хүртэл жинтэй тээврийн хэрэгсэл  зорчих боломжтой.

Дарханы замаар хоногт 5800 орчим автомашин зорчдог бол оргил ачааллын үед буюу Цагаан сар, Наадмын үеэр хоногт 12000 хүртэл тооны тээврийн хэрэгсэл зорчдог аж.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

“UB food festival-2026” олон улсын хоолны өдөрлөг энэ сарын 17-26-ны өдрүүдэд болно

Монгол болон олон үндэсний хоолны соёлыг иргэд, жуулчдад таниулах зорилготой "UB food festival-2026"

2026-04-16

Монгол Улсад цагаан будаа тариалах төслийг дахин эхлүүлжээ

Япон Улсын Тояма дахь Өргөмжит консул К.Фүжишигэ "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөө

2026-04-15

Хөшөө үнссэн эрд зургаан сарын хорих ял оноожээ

Одоогоос жил гаруйн өмнө Америкийн влоггер Жонни Сомали дэлхийн хоёрдугаар дайны үед япончуудын бэлг

2026-04-15