Я.Содбаатар: Тусгаарлалтаас оргосон иргэний шинжилгээний хариу бүгд сөрөг гарч байсан

2020-11-04 948 0

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар шинэ жилийг тэмдэглэхгүй байх, сурагчдын амралтыг наашлуулах шийдвэр гаргалаа. Шийдвэрүүдийг танилцуулах үеэр тусгаарлалтад байсан нэг иргэн оргосон талаарх мэдээллийг Шадар сайд Я.Содбаатар өглөө. 

Тэрээр “Арваннэгдүгээр сарын 2-ны өдөр Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт тусгаарлагдаж байсан нэг иргэн оргосон. Уг иргэн нь тусгаарлалтад ирээд 19 хонож байсан хүн.

Өмнө нь ОХУ-аас Монголын хил рүү 633 тэмдэгтээр хил зөрчиж ОХУ-ын талд баригдаад, хилийн солилцоогоор Монголын талд хүлээлгэж өгсөн иргэн юм. Арваннэгдүгээр сарын 2-ны өдөр Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлгээс түүнийг  оргосноос хойш тус аймгийн төвөөс 19 километрийн зай дахь Хараагийн гол гэдэг газраас албаны хүмүүс барьж, эргээд тусгаарлалтад оруулсан. Энэхүү иргэний шинжилгээний хариу бүгд сөрөг гарч байсан” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Утааг дрон ашиглан хянах туршилтыг хийж байна

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, агаарын бохирдлыг буур

2025-10-30

Агаарын чанарыг сайжруулах чиглэлээр БНСУ-ын талтай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар Бүгд Найрамдах Солонгос Улсын Агаар цэвэршүүлэгчдий

2025-10-30

Зайсангийн гүүрийг 54 жилийн дараа бүрэн шинэчиллээ

Энэ онд Зайсангийн зүүн гүүрийг өргөтгөж шинэчлэх ажлыг үндэсний бүтээн байгуулагчид, монгол инженер

2025-10-28