“COVID-19”-ийн батлагдсан тохиолдол 349 болов

2020-11-02 810 0

ХӨСҮТ-өөс ойрын өдрүүдэд хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариуг танилцууллаа. ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “2020 оны аравдугаар сарын 30-аас арваннэгдүгээр сарын 1-нд буюу сүүлийн гурав хоногт ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн явуулын лаборатори, Сэлэнгэ болон Дорнод аймаг дахь салбар лабораторид нийт 2,263 сорьцод шинжилгээ хийлээ.

Ингэхэд есөн хүний сорьцод коронавирусийн халдвар илэрсэн” гэлээ. Одоогоор Монгол Улсад COVID-19-ийн батлагдсан тохиолдол 349 байгаагаас 313 нь эдгэрчээ.

-Аравдугаар сарын 28-нд Токио-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн нэг хүн, 27 настай эмэгтэй, Монгол Улсын иргэн
-Аравдугаар сарын 22-нд Алтанбулаг боомтоор орж ирсэн гурван хүнээс халдвар илэрсэн. Эдгээр нь 21, 58, 64 настай эрэгтэй хүмүүс бөгөөд нэг нь ОХУ-ын иргэн
-Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн таван жолоочийн шинжилгээнээс коронавирусийн халдвар илэрсэн тухай ХӨСҮТ-өөс мэдээлэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Хөдөлгөөний эрчим, ачаалал ихтэй байршлуудад олон түвшний уулзвар барина

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, замын хөдөлгөөний нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх зо

2026-03-04

Маргаашаас эхлэн энэ сарыг дуустал цахилгааны хязгаарлалт хийнэ

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас өнөөдөр /2026.3.2/ цахилгаан шугам сүлжээнд хийх засв

2026-03-02

Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 9 байршилд зохион байгуулна

Нийслэлийн хэмжээнд нөөцийн махыг нэгдүгээр сарын 20-ны өдрөөс 385 цэгээр жижиглэнгээр худалдаалж эх

2026-03-02