Орон нутгийн сонгуулийн нэмэлт санал хураалт явагдаж байна

2020-10-25 657 0

2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр явагдсан аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн дүнгээр сонгуулийн зарим тойрогт нэр дэвшигчдийн авсан санал тэнцэж, мандат хуваарилах боломжгүй болсоны улмаас нэмэлт санал хураалтыг аймгийн 1, дүүргийн 1, сумын 60 тойрог, нийт 62 тойрогт зохион байгуулахаар болсон тухай өмнө нь мэдээлж байсан билээ. 

Нэмэлт санал хураалтыг өнөөдөр буюу 10 дугаар сарын 25-ны Ням гарагт улс орон даяар Улаанбаатарын цагаар өглөөний 7 цагаас эхлүүлсэн бөгөөд оройн 20 цаг хүртэл үргэлжилнэ.

Нэмэлт санал хураалтадсонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн, өмнөх санал хураалтад оролцоогүй сонгогчид оролцож саналаа өгөх бөгөөд тухайн тойрогт хамгийн олон санал авсан, санал нь тэнцсэн нэр дэвшигчдийн төлөө саналаа өгөх юм.

Нэмэлт санал хураалтад оролцсон сонгогчдын ирц, саналын тоог эхний санал хураалтад оролцсон сонгогчдын ирц, саналын тоон дээр нэмж тооцон тухайн тойргийн санал хураалтын дүнг гаргах хуулийн заалттай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

“Тэнүүн-Огоо” ХХК-ийн захирал асан А.Ганхуягт 6 жилийн хорих ял оноолоо

"Но-той ногоон" буюу ногоон автобусны гэх хэрэгт холбогдсон "Тэнүүн-Огоо" ХХК-ийн захирал асан А.Ган

2025-04-10

БЭТ Ж.Батзандангийн зуслангийн байшинд гал гарчээ

Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч Ж.Батзандангийн зуслангийн байшинд гал гарчээ. Ж.Батзандан энэ

2025-04-04

“UB palace”-ын газар “Хурд стандарт” ХХК буюу Б.Чойжилсүрэнд шилжжээ

Гитарчин Өөжгий буюу Д.Өлзий-Орших "UB palace-ыг буулгах болсон" тухай мэдээллийг нүүр номдоо бичсэн

2025-02-26