Ургац хураалтын явцад хяналт, шинжилгээ хийж байна

2020-10-21 1188 0

Ургац хураалтын явцад мэргэжлийн хяналтын байгууллагаас хяналт, шинжилгээ хийж байна. Тухайлбал, Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газраас тус аймгийн Хархорин сумын газар тариалангийн бүс нутагт энэ оны ургац хураалтын явц, 2021 оны үрийн нөөц бүрдүүлэх, үрийн болон хүнсний буудайн цэвэршилт, хорио цээрийн байдалд хяналт шинжилгээ хийж байна.

Хархорин сумыг 2018 онд газар тариалангийн бүс нутаг болгон тогтоосон бөгөөд аймгийн газар тариалангийн 95 хувийг дангаар хангадаг аж.

Энэ онд Хархорин суманд 18 аж ахуй нэгж, 9 иргэн нийт 5400 га-д үр тариа, 227 га-д төмс хүнсний ногоо, 1270 га-д тэжээлийн ургамал, 1680 га-д тосны ургамал тариалж, ургац хураалтын ажил 80 хувьтай байгаа бөгөөд 10 аж ахуйн нэгж 2425 тонн ургац авч үүнээс 400 тонн улаан буудайг нөөцлөөд байгаа аж.

Мөн Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Өмнөдэлгэр сумын Хурх тосгоны газар тариалангийн бүс нутгийн 11 аж ахуйн нэгжийн 2020 оны ургац хураалтын явц, 2021 оны үрийн нөөц бүрдүүлэлт, үрийн болон хүнсний буудайн цэвэршилт, хорио цээрийн байдалд хяналт шинжилгээг хийж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

“UB food festival-2026” олон улсын хоолны өдөрлөг энэ сарын 17-26-ны өдрүүдэд болно

Монгол болон олон үндэсний хоолны соёлыг иргэд, жуулчдад таниулах зорилготой "UB food festival-2026"

2026-04-16

Монгол Улсад цагаан будаа тариалах төслийг дахин эхлүүлжээ

Япон Улсын Тояма дахь Өргөмжит консул К.Фүжишигэ "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөө

2026-04-15

Хөшөө үнссэн эрд зургаан сарын хорих ял оноожээ

Одоогоос жил гаруйн өмнө Америкийн влоггер Жонни Сомали дэлхийн хоёрдугаар дайны үед япончуудын бэлг

2026-04-15