10 000 программист бэлтгэх төслийг дэмжиж, 23 хүүхдэд 100 хувийн тэтгэлэг олгожээ

2020-10-20 689 0

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газраас хэрэгжүүлж буй мэдээлэл, технологийн салбарын ажлын байрыг нэмэгдүүлэх, өндөр ур чадвар бүхий хүний нөөцийг бэлтгэх, багшлах боловсон хүчнийг чадавхжуулах, программ хангамжийн сургалтын хөтөлбөрийг сайжруулах, дэлхийд өрсөлдөх чадвартай “10,000 программист” бэлтгэх төслийг энэ оны таван сараас хэрэгжүүлж эхэлсэн.

“10,000 программист” хөтөлбөрийг дэмжих хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын, Азийн сан, Гэрэгэ Системс ХХК хамтран энэ удаагийн Гэрэгэ Академийн гуравдугаар анги болох өглөөний ангийн 23 суралцагчдыг дэмжиж, үнэ төлбөргүй суралцуулахаар болсон билээ.

Энэхүү “Гэрэгэ академи” сургалтын төвийн өглөөний ээлжийн нээлтийн үйл ажиллагаа өчигдөр болсон ба Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газраас хэрэгжүүлсэн 10,000 программист бэлтгэх сургалтад хамрагдсан 500 хүнээс бусдыгаа манлайлсан, цаашид үргэлжлүүлэн суралцах чин хүсэлтэй боловч төлбөрийн боломж хомс 10 эрэгтэй, 10 эмэгтэй хүүхдийг сонгон шалгаруулж, АНУ-ын Азийн сангийн тэтгэлгээр бага орлоготой өрхийн охид, эмэгтэйчүүдийг дэмжих зорилгын хүрээнд нийт 20 суралцагчдыг зургаан сарын хөтөлбөрт үнэгүй суралцуулахаар болсон байна.

Мөн Гэрэгэ Системс нь нийгмийн хариуцлагын хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй, асрамжийн газрын гурван хүүхдийг нэмж үнэ төлбөргүй академийн хөтөлбөрт хамруулж байгаа аж.  

Энэхүү зургаан сарын хөтөлбөрөөр код бичих сургалтад суугаад зогсохгүй, код бичих анхан шатны мэдлэг олгох онолын сургалтад хамрагдах, суралцах 6 сарын хугацаандаа Гэрэгэ Системс ХХК-ийн томилогдсон IT инженерүүдээс ментор авах, сургалтын бус цагаар зөвлөгөө тусламж авах, 1 сарын хугацаанд Гэрэгэ Системс ХХКомпанид дадлага хийх, үргэлжлүүлэн дараагийн шатны гурван сарын хөтөлбөрт хамрагдах, 2 дугаар шатны хөтөлбөрийг дууссаны дараа сайн төгсөгчийг Гэрэгэ Системс ХХКомпанид программистаар ажиллах, зарим суралцагчдыг бусад IT технологийн чиглэлээр ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг компаниудад зуучлан оруулах зэрэг эхнээс нь дуустал тухайн суралцагчдыг чиглүүлж өгөх давуу талтай юм байна.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Говь-Алтай аймгийн Засаг дарга сар бүрийн 1-ний өдрийг “Үндэсний хувцасны өдөр” болгох захирамж гаргажээ

Говь-Алтай аймаг сар бүрийн 1-ний өдрийг “Үндэсний хувцасны өдөр” болгон зарлажээ. Улсын хэмжээнд х

2024-11-25

Хогийн цэгт хаясан 142 ширхэг “Төрсний гэрчилгээ”-г хураан авч, шинжилгээнд хүргүүлжээ

“Цагаан давааны хогийн цэгт их хэмжээний төрсний гэрчилгээ хаясан байна" гэсэн мэдээлэл олон нийтийн

2024-11-20

Л.Энх-Амгалан: Тэтгэврийн зээлийг 24 сараар олгодгийг 12  сар болгох саналыг Монголбанкинд хүргүүлсэн

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2024.11.19/ хуралдаанаар Ахмад настны тухай хуул

2024-11-19