Зургаан аймгийн 10 сая мал эрсдэлд орох тооцоо гарчээ

2020-10-20 1223 0

Ерөнхийлөгч Х.Баттулгын орон нутгийн иргэдтэй хийсэн уулзалтын үеэр ган болсон зарим аймгийн малчдын зүгээс малын ашиг шим, малчдын орлого эрс буурч, тарга тэвээрэг авч чадаагүй мал туувар даахгүй байгаа, цаашид өвөлжилт хүндэрвэл олон тооны мал хорогдох нөхцөл байдал тулгараад байгаа талаар хэлж, холбогдох газраас яаралтай арга хэмжээ авч өгөхийг хүсэж байгаагаа илэрхийлсэн.

Иймээс Ерөнхийлөгч ган болсон зарим аймаг, сумдын иргэд, малчдаас тавьсан хүсэлтийн талаар тухайн аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд, орон нутгийн удирдлагууд, холбогдох албаны хүмүүстэй уулзалт хийж, санал солилцсон.

Холбогдох судалгаагаар 2020-2021 онд ган болсны улмаас өвөлжилт гамшгийн хэмжээнд хүрэх магадлалтай Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай аймгууд, мөн Архангай, Дундговь, Өмнөговь аймгуудын 75 сумын 80 мянга гаруй малчны амьжиргаа, 7-10 сая мал эрсдэлд орох тооцоо гарсан байна.

Үүсэж болзошгүй эрсдлийг хараад суух биш, урьдчилан тооцож, хохирол багатай даван туулах менежментийг цаг алдалгүй хийж, төр, хувийн хэвшил хамтран холбогдох шийдвэрийг богино хугацаанд гаргаж ажиллах нь хамгийн зөв шийдэл гэж Монгол Улсын Ерөнхийлөгч үзэж байна.

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Налайх дүүрэгт өв уламжлал, ёс заншлыг агуулсан 100 ортой цэцэрлэг ашиглалтад орно

Налайх дүүргийн III хороонд байрлах 152 дугаар цэцэрлэгийн хажууд 100 ортой шинэ цэцэрлэгийн барилга

2025-12-12

Иргэдийн хүсэлтийн дагуу дугаарын хязгаарлалт хийх эсэх талаар санал авч эхэлжээ

Шинэ жилийн баяр дөхсөнтэй холбоотойгоор томоохон зах, худалдааны төв болон гол гудамж замуудын хө

2025-12-12

БНСУ-ын виз мэдүүлээд татгалзсан хариу авсан иргэд 3 сарын дараа дахин мэдүүлэх эрхтэй боллоо

БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам монгол иргэдийн виз мэдүүлэх журамд дараах өөрчл

2025-12-12