УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр чөлөөлөгдөх хүсэлтээ гаргажээ

2020-01-30 3048 0

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг УИХ-ын хаалттай чуулганаар хэлэлцээд, нууц санал хураалт явуулахад нийт 48 гишүүн саналаа өгснөөс 30 нь бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхийг дэмжсэн.

Уг саналыг УИХ-ын тогтоолоор албажуулах ёстой. Гэтэл тус тогтоолыг гишүүдийн 65 хувиар дэмжээгүй буюу өмнөх нууц санал хураалтаа үгүйсгэсэн  тодорхойгүй нөхцөл байдал үүссэн учраас Н.Номтойбаяр гишүүн өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад өгсөн байна.

Монгол улсын их хурлын тухай хуулийн 6.6.3-т “Гишүүн өөр ажилд шилжих болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасныг Улсын Их Хурал хүлээн авсан” хэмээн заасан байдаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

МАН-ын бүлэг чуулганы хуралдаанаас завсарлага авлаа

МАН-ын бүлэг чуулганы хуралдаанаас завсарлага авлаа. УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга А.Ариунза

2026-04-02

Х.Нямбаатар: З.Энхболд миний эсрэг дуугарч байгаа бол би яг зөв зам дээрээ л байгаа юм байна

Хэсэг иргэн Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарыг огцруулах өргөдлийг санаачлан UIH.mn дээр  гарын үс

2026-04-01

Гурав цагаадчихаад дөрөв дэх удаагаа шүүгдэж байгаа тохиолдол байхгүй, энэ бол нэг төрлийн хэлмэгдүүлэлт

АН-аас долоо хоног бүрийн пүрэв гарагт "4:11" мэдээллийн цагийг зохион байгуулж, цаг үеийн асуудла

2026-03-05