ДЭМБ олон улсын хэмжээнд ОНЦ БАЙДАЛ зарлах эсэхийг өнөөдөр шийднэ

2020-01-30 2213 0

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шуурхай хурал өнөөдөр болно. Хурлаар шинэ төрлийн коронавирүсийн халдварын тархалттай холбогдуулан олон улсын хэмжээнд онц байдал зарлах эсэх асуудлыг хэлэлцэнэ. 

Энэ талаар ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебре “Коронавирүс хүнээс хүнд халдварласан тохиолдол Хятадаас өөр улс орнуудад бүртгэгдсэнд санаа зовниж байна. Хэдийгээр Хятадаас гадна бүртгэгдсэн тохиолдол харьцангуй цөөн байгаа хэдий ч халдварын тархалт өсөх боломжийг нэмэгдүүлж байна” гэжээ.

ДЭМБ-ын Онцгой байдлын хороо коронавирүсийн асуудлаар өнгөрсөн долоо хоногт шуурхай хуралдсан юм. Уг хурлаар олон улсын хэмжээнд онц байдал зарлахад хэтэрхий эрт байна хэмээн мэргэжилтнүүд үзсэж байсан юм. Тухайн үед коронавирус хүнээс хүнд халдварласан тохиолдол зөвхөн Хятадад бүртгэгдсэн байсан юм.

Өнөөдөр өглөөний байдлаар шинэ төрлийн коронавирүсийн халдвар авсан хүний тоо Хятадын эх газарт 7771 хүрч, нас барсан хүний тоо 170 болж нэмэгдсэн байна. Энэ нь 2003 онд дэгдсэн амьсгалын замын цочмог халтай хам шинжийн /SARS/ Хятадад бүртгэгдсэн тохиолдлын тоог давжээ.

Өчигдөр буюу лхагва гарагийн байдлаар дэлхийн 19 оронд илэрч, нийт 100 орчим тохиолдол бүртгэгдсэнээс хүнээс хүнд халдварласан байх магадлалтай тохиолдол Вьетнам, Япон, Германд тус тус бүртгэгджээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна

Өнөөдөр "Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр" тохиож байна. Жил бүрийн дөрөвдүгээр сарын

2026-04-30

“Эрдэнэс Тавантолгой” 1072 хувьцааны ногдол ашгийг өнөөдөр олгоно

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар 2025 оны цэвэр ашгаас хувьцаа эзэмши

2026-04-30

Ерөнхий сайдын албан даалгаврын дагуу Сүхбаатарын талбайг чөлөөлөхөөр боллоо

Ерөнхий сайд Н.Учралын албан даалгаврын дагуу Д.Сүхбаатарын талбайд барьсан асрыг буулгаж эхэлжээ.

2026-04-28