Засгийн газраас 2021 онд “Хүүхдийн 100 мянган төгрөг”-ийг үргэлжлүүлэн олгох шийдвэр гаргажээ

2020-10-05 1550 0

Засгийн газраас 2021 оны Улсын төсвийн төслийг өнгөрсөн долоо хоногт УИХ-д өргөн мэдүүлсэн билээ. Засгийн газрын хуралдаанаар хүүхдийн 100 мянган төгрөгийг ирэх онд үргэлжлүүлэн олгох шийдвэр гаргаж, 2021 оны Төсвийн төсөлд тусгажээ.

Цар тахлын эдийн засагт үзүүлэх нөлөө иргэдэд хүндээр туссан, энэ байдал ирэх онд ч хэвээр үргэлжилнэ хэмээн тооцоолж байна. Тиймээс дэлхийн улс орнуудын адилаар  иргэдийнхээ амьжиргааг дэмжих бодлого хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзжээ.

Хүүхдийн 100 мянган төгрөгийг 2021 онд үргэлжлүүлэн олгох асуудлыг өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлгээр хэлэлцэх юм байна.

2021 оны Улсын төсвийн төслийг УИХ-аар ирэх долоо хоногоос хэлэлцэх бөгөөд эцсийн шийдвэр УИХ-аас гарах юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10

“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа

“Дэлхийн адууны өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх олон у

2026-08-10

Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Pearson” компанийн удирдлагатай уулзлаа

Боловсролын сайд Л.Энх-Амгалан "Pearson" компанийн Мэргэжлийн боловсрол, ур чадварын асуудал хариуцс

2026-08-07