Сансрын нисгэгчид 23 сая ам.долларын үнэтэй шинэ жорлонг туршина

2020-10-05 1085 0

НАСА олон улсын сансрын станцад (ОУСС) шинэ хүндийн жингүй жорлонг туршилтаар ажиллуулах гэж байна.

Биеэс гарсан ялгадсыг соруулж авах, 23 сая доллар буюу 17.8 сая фунтын үнэтэй жорлонг ачааны онгоцоор станц руу илгээх юм байна.

НАСА, энэхүү “вакум систем” нь өмнөх загваруудаас эмэгтэй сансрын нисгэгчдийн тав тухыг хангаж чадсанаараа ялгаатай хэмээн тодотголоо.

Тус ариун цэврийн байгууламж нь вакум системийг ашиглан хүндийн жингүй орчинд ялгадсыг биеэс соруулж авах юм. Нууцлалын хувьд ариун цэврийн өрөө нь дэлхий дээрх олон нийтийн угаалгын өрөөтэй адил кабин дотор байрлах аж. НАСА “Энэ жорлон нь ОУСС-ийн АНУ дахь хэсэгт байгаа байгууламжуудын шинэчлэлтийг илэрхийлж байна” гэжээ. 

45 кг жинтэй, 71 см өндөртэй бие засах газар нь одоо ашиглаж байгаагаас 65 хувиар бага, 40 хувиар хөнгөн байна. Загвар зохион бүтээгчид эмэгтэй сансрын нисгэгчдийн тав тухыг илүү анхаарч үзжээ.

“Манай төслийн томоохон хэсэг нь эмэгтэй багийн гишүүдийн бие засах газрын ашиглалтыг оновчтой болгох явдал байв” гэж тус төслийн менежер Мелисса МакКинли CBS News сувагт ярилцлага өгөхдөө дурьджээ. 

Бү.Лхамаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Улсын заан Д.Алтанцоож энэ сарын 17-ны өдөр “Заан Жимни” автомашинаа гардан авна

“Бридж корпораци”-ийн зүгээс уламжлал болгон олгодог “Suzuki Jimny” автомашины эзнээр Үндэсний их

2026-08-03

Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, Сөүлийн гудамжийг (Хүүхдийн зуу) энэ долоо хоногийн амралтын өдрүү

2026-07-24

Говьсүмбэр, Төв, Өмнөговийн наадмын түрүү, үзүүрийн бөхчүүдээс допинг илэрчээ

ХБНГУ-ын Дрезден хот дахь Спортын Анализ болон Спортын Биохимийн Институтээс 2026 оны аймаг, дүүрг

2026-07-22