Т.Доржханд: ХҮН-ын өмнөөс жүжиг тоглосон нөхөд хуурамч тамга ашигласан нь тогтоогдсон

2020-10-04 1314 0

Захиргааны хэргийн шүүх ХҮН-ыг сонгуульд оролцуулахыг баталгаажуулсан Нийслэлийн сонгуулийн хорооны бүртгэлийг түдгэлзүүлэх захирамж гаргасан билээ. Шалтгаан нь ХҮН-ын нэр дээр хоёр баримт бичиг хүргүүлэн орон нутгийн сонгууль оролцох хүсэлт гаргасан байна. 

Тодруулбал, орон нутгийн сонгуулийн ХҮН-ыг үүсгэн байгуулагчдын зүгээс Нийслэлийн намын хорооны даргаа шинээр томилсон тухай мэдээлсэн.  

Тэгвэл ТЕГ-аас С.Зоригтбаатар, О.Бямбадэлгэр /ХҮН-ыг үүсгэн байгуулагч/ нарын ашиглаж буй тамга тэмдэг Улсын бүртгэлийн газарт бүртгэлгүй болохыг тогтоожээ. ХҮН-ын нэрээр хуурамч тамга тэмдэг ашиглаж байсан гэсэн үг. 

Энэ талаар ХҮН-ын удирдах зөвлөлийн дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд өөрийн цахим хуудаст бичсэн байна. Тэрээр “Хөдөлмөрийн Үндэсний Намыг дэмжигч 200.0 мянга гаруй сонгогч нартаа сайхан мэдээ хүргэе. Миний бие ТЕГ-т гурван долоо хоногийн өмнө хүсэлт уламжилж өнөөдөр хариу авлаа. 

Манай намын өмнөөс хурал хийж, жүжиг тоглосон нөхөд хүчингүй, хуурамч тамга ашиглан сонгуулийн байгууллага болон шүүхэд хандсан нь тогтоогдлоо. Манай төрийн албанд шударгаар ажиллаж байгаа ажилтнууд байгаад баяртай байна.

Монголын хууль, шүүхийн байгууллагад захиалгаар, хуумгай шийдвэр гаргадаг шүүгч олон биш байгаасай гэдэгт итгэхийг хүсч байна. Энэ чиглэлээр шинэчлэлийг хийхэд тууштай анхаарч ажиллана” гэжээ. 

Гэсэн хэдий ч Захиргааны хэргийн шүүхээс шүүгчийн захирамжаа цуцлахгүй бол тус нам нийслэлийн ИТХ-ын сонгуульд оролцох боломжгүй юм.   

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэр гацаанаас гарсан, одоо энэ эрчээ алдаж болохгүй

Ерөнхий сайд Н.Учрал Дорноговьд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллажээ. Тэрбээр "На

2026-08-10

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10

Г.Дамдинням: Улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлан шатахуун олгоно

Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн Яамнаас  шатахуунтай холбоотой асуудлаар хэвлэлийн хурал зохион байгуулла

2026-08-03