Сараагийн “Эрхэмбилэг”-тэй өдөр!

2020-09-15 1114 0

Сараагийн тоглолтыг фэнүүд нь  жил болгон хүлээгээд сурчихсан. Поп хатагтай ч өдийг хүртэл урмыг нь хугалсан удаагүй. Харин энэ жил цар тахлын хөл хорио таарч, 50 насны төрсөн өдрөө үзэгч фэнүүдтэйгээ нижгэр тэмдэглэж чадалгүй өнгөрөөсөн. Гэхдээ тэгш тоотой ойн баяраа тэмдэглэхгүй бол тиймхэн биз дээ.

Тиймээс  9 сарын 18 буюу хүүгийнхээ төрсөн өдөртэй давхцуулан бүх цаг үеийг байлдан дагуулсан алтан хитүүдээс бүрдсэн “Best of Saraa” тоглолтоороо фэнүүдтэйгээ уулзах нь.

Нэгэн цагт хүүдээ зориулж ая зохиогч Б.Ангирмаатай хамтран “Энэ насны минь хийморь болсон эрхэм билэг бидэнд заяажээ…”  хэмээх дууг эгшиглүүлсэн түүх бий. Сониноос 9-р сарын 18-нд “альтернатив” Отгоо, “Солонгон аашт” Т.Ананда гэх мэт олны танил бүсгүйчүүдийн төрсөн өдөр тохиож байгааг хэлэх үү поп хатагтайн тоглолт давхар баяруудын давхцлаар дүүрэн байх нь.

Улс даяар хөл хорио тавигдаж, хамгийн анхны нижгэр тоглолтыг Sky Resort зохион  байгуулах санал тавьснаар ийнхүү Сараатай хамт нэгэн үдшийг доргио өнгөрөөх боломж нээгдээд буй. Нэмж дуулгахад үзэгчдийн тоо хязгаартай гэсэн шүү!

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

“Чамин Чука” тоглолт дээрээ 20 кг жинтэй дээлээр гоёжээ

Дуучин, СТА Э.Чулуунчимэг. “Хамгийн хөдөлмөрч”, “Хамгийн тууштай”, “Хамгийн олон удаа Монгол орноо т

2026-05-08

Сумогийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж “Халтар царайт”-ын Стерлитад “хэт ойртсон” гэх шалтгаанаар цагдаад бороохойдуулж байжээ

Угаас хүн гэдэг амьтан хэн нэгнийг үлгэрлэн дуурайж басхүү хэн нэгний нөмөр нөөлгөөр өсөж өндийд

2026-04-28

Дорнын их найрагч Б.Явуухулангийн нэрэмжит “Мөнгөн хазаарын чимээ” наадам болно

Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн нэрэмжит “Мөнгөн хазаарын чимээ” яруу найргийн наад

2026-04-21