“Шарк” Д.Энхтүвшин хуримынхаа 20 жилийн ойгоор зүрхний эмгэгтэй охинд 10 сая төгрөг хандивлажээ

2020-09-15 1220 0

“М Си Эс” группын Дэд ерөнхийлөгч, “Шарк” Д.Энхтүвшин хуримынхаа 20 жилийн ойгоор зүрхний ховдлын цоорхой эмгэгийн улмаас 12 жилийн турш шаналж буй 13 настай Сараана охинд 10 сая төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлжээ.

Энэ тухай өөрийн цахим хуудаснаа “Өнөөдөр бид хоёрын хуримын 20 жилийн ойн өдөр. Энэ өдрөөрөө зүрхний ховдлын цоорхой оноштойгоор 12 жил явж байгаад “Зүрх Мартахгүй” төслийн хүрээнд хагалгаанд орсон Сараана охины хагалгааны зардалд тусалж байгаадаа баяртай байна.

Сараана маань 13 настай, Эрдэнэт хотод амьдардаг, бүжигчин болох мөрөөдөлтэй айлын том охин. Удахгүй 2 ихэр дүүтэй болж 3 дүүтэй болно.

Сараана охины хагалгааны зардал 14 сая төгрөг болсон бөгөөд гэр бүлийнх нь болон хамаатнууд нь нийлээд 4 сая төгрөг цуглуулсан. Бид хоёр үлдсэн 10 сая төгрөгийг нь хандивлаж байгаа юм. Сараанаадаа эрүүл энхийг хүсье!

“Зүрх Мартахгүй” чалленж-д урьсан Анар, Зоко нартаа баярлалаа. Нэг бяцхан хүүхдэд амь бэлэглэх хэн нэгэн сайхан сэтгэлтэй эрхмийг энэ чалленжийг үргэлжлүүлэхийг урьж байна. Чалленжийг таслахгүй үргэлжлүүлэх эрхэм нэгэн гарч ирнэ гэдэгт итгэлтэй байна” гэж бичжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Иргэд ШТС-ын ойролцоох хяналтын камерын бичлэгийг шууд үзэж, дараалал байгаа эсэхийг шалгах боломжтой

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг хэвийн болгох Шуурхай штаб хуралдаж, цаг үеийн нөхцөл байдалтай хол

2026-10-19

Ирэх онд Эмээлтийн постыг Аргалант руу шилжүүлнэ

Багахангай-Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127 км төмөр зам барьсантай холбогдуулан хуучин Эмээ

2026-10-19

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10