“Найрамдал” төвийн кадастрын зургийг устгажээ

2020-09-11 888 0

НМХГ-аас СХД-ийн 1 дүгээр хороо, Олон Улсын хүүхдийн “Найрамдал” зуслан орчим газар эзэмшиж буй иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар олголт, эзэмшил, ашиглалтын байдалд хяналт шалгалт хийжээ.

“Найрамдал” зуслангийн орчны газрыг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 1999 оны 39 дүгээр тогтоолоор нийслэлийн тусгай хамгаалалтад авч, 2006 оны 152 дугаар “Байгалийн цогцолборт газрын хилийн заагт өөрчлөлт оруулах тухай” тогтоолоор хилийн заагт өөрчлөлт оруулсан байна.

Мөн Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас Олон улсын хүүхдийн “Найрамдал” зуслангийн орчны газарт 120 нэгж талбар буюу 22 га талбай бүхий газрыг ИААНБ-д эзэмшүүлсэн ба 21 нэгж талбар нь төрийн байгууллага, 62 нэгж талбар нь барилга байшин баригдсан, 37 нэгж талбар нь газар дээрээ хоосон гэсэн судалгааг ирүүлжээ.

Үүнээс 62 нэгж талбар буюу барилга байшин баригдсан иргэн, аж ахуйн нэгжийн газар олголтыг шалгахад Нийслэлийн Засаг даргын захирамжаар 47, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын захирамжаар 13 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад 2006-2017 онуудад газар олгосон ба эзэмшлийн газрууд дээр баригдсан зарим амины сууцууд нь 2000-2014 онд хот байгуулалтын мэдээллийн санд бүртгэгдсэн ба Барилга, хот байгуулалтын сайдын 218 дугаар тушаалаар зөвшөөрөл шаардахгүй барилга байгууламжид хамаарч байна.

Шалгалтаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан, тусгай хамгаалалтай газарт байшин, барилга барьсан мөн газрын кадастрын мэдээллийн санд “Олон Улсын хүүхдийн Найрамдал төв” УТҮГ-ийн нэр дээр бүртгэсэн кадастрын зургийг устгасан, тусгай хамгаалалттай байгалийн цогцолборт газрын хамгаалалтын горимыг зөрчсөн зэрэг зөрчлүүд илэрсэн байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Р.Энхтүвшин: Он дуустал энгийн АИ92, Евро5, АИ95, дизель түлшний үнэ нэмэгдэхгүй

Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Р.Энхтүвшин “Он дуустал энгийн АИ92, Евро5, АИ95, дизель т

2025-12-24

Т.Даваадалай: Нийслэл дэх орон сууцны 12 хувь буюу 672 нь газар хөдлөлтөд тэсвэргүй байна

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, "100 резид

2025-12-15

Энэ онд төрсөн хөвгүүдэд Хангай, Батмагнай гэх нэрсийг түгээмэл өгчээ

Үндэсний статистикийн хорооноос 2025 онд шинээр төрсөн хүүхдүүдэд хамгийн олон давтамжтай өгөгдсөн

2025-12-15