Бэлчээрийн маргаанаас болж хоёр хүний аминд хүрсэн этгээд өөрийгөө бууджээ

2020-09-11 1138 0

Есдүгээр сарын 9-ний өдөр Хөвсгөл аймгийн Жаргалант суманд хоёр хүнийг буудан амь насыг нь хороож, хэргийн газраас зугтсан хэрэг гарсан билээ.

Хэргийг шалгах явцад Хөвсгөл аймгийн харьяат 23 настай Б гэгч нь бэлчээрийн маргаанаас үүдэн 51 настай эрэгтэй Б, 51 настай эмэгтэй М нартай маргалдаж, улмаар ОХУ-д үйлдвэрлэсэн Сайга маркийн буугаар буудаж амь насыг нь хохироосон болох нь тогтоогджээ.

Хэргийн газраас зугтсан сэжигтэн этгээдийг эрэн сурвалжилж байгаа ба тэрээр биедээ хоёр галт зэвсэгтэй байж болзошгүй хэмээж байсан.  

Өчигдөр Жаргалант сумаас 40 км-ийн зайд Асгат гэх газраас сэжигтэн этгээдийн унаж явсан мотоциклыг олсон ба оройн 19:00 цагийн үед өөрийгөө буудаж, амиа хорлосон байдалтай байсныг олсон байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Pearson” компанийн удирдлагатай уулзлаа

Боловсролын сайд Л.Энх-Амгалан "Pearson" компанийн Мэргэжлийн боловсрол, ур чадварын асуудал хариуцс

2026-08-07

Долоодугаар сард 709.503 зөрчил бүртгэгджээ

Зөрчлийн бүртгэл мэдээллийн нэгдсэн санд улсын хэмжээнд 2026 оны эхний 7 сарын байдлаар нийт 5

2026-08-07

Э.Бат-Амгалан: Тухайн барилгынхаа 50-аас  дээш хувийг барьсан тохиолдолд иргэдээс захиалга авдаг болгоно

Орон сууцны хохирогчдын асуудлыг шалгах ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр боллоо. Барилга хот байгу

2026-08-06