БНХАУ-ын Гадаад хэргийн сайдын айлчлалд оролцсон хүмүүсийг 14 хоног тусгаарлана

2020-09-10 1367 0

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И есдүгээр сарын 15-нд Монгол Улсад өндөр түвшний айлчлал хийх гэж байна.

Энэ талаар ГХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын захирал Ш.Одонбаатар “БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И албан ёсны хэлэлцээ хийж, төрийн гурван өндөрлөгт бараалхана. Хоёр талын бүх салбарын хамтын ажиллагааг урагшлуулах, худалдааны салбарт үүссэн хүндрэл бэрхшээлийг даван туулахад чиглэсэн хэлэлцээ хийгдэнэ.

Энэ удаагийн айлчлал нь хоёр улсын хоорондын дээд өндөр түвшний айлчлалын давтамж хадгалагдахад гол зорилго нь оршиж байгаа.

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И нь ОХУ, Киргиз, Казакстан улсуудаар айлчилсны дараа Монголд айлчилна.

Айлчлал эхлэхээс өмнөх 24-72 цагт хоёр талын айлчлалд оролцогч бүх хүмүүсийг PCR шинжилгээнд хамруулна.

Айлчлалд оролцсон болон тэдгээр хүмүүстэй харьцсан хүмүүсийг 14 хоногийн тусгаарлалтад оруулна гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 07-ны өдөр чуулна

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр хуралдаж, "Ээлжит бус чуулган хуралдуулах шаардлагатай эсэ

2026-09-02

Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монголын багийн эхний алтан медалийг Улсын заан Д.Анар хүртлээ

Киргизстан улсын Чолпон-Ата хотын “Газпром” ордонд болж буй Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монгол үн

2026-09-02

Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэр гацаанаас гарсан, одоо энэ эрчээ алдаж болохгүй

Ерөнхий сайд Н.Учрал Дорноговьд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллажээ. Тэрбээр "На

2026-08-10