Н.Батшугар МАХН-аас Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшжээ

2020-09-09 1645 0

2020 оны орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авах хуулийн хугацаа өнөөдөр буюу есдүгээр сарын 9-ний өдөр дуусна. Тэр ч утгаараа намуудын нэр дэвшигчид тодорхой болоод байна.

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хүү Э.Эрдэнэ Баянзүрх дүүрэгт нэр дэвшиж байгаа бол Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хүү Н.Батшугар МАХН-аас Сонгинохайрхан дүүрэгт аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд нэр дэвшихээр болжээ. 

Нийслэлийн АН, МАХН, ШИНЭ намтай хамтран, сонгуульд дэмжиж оролцохоор баримт бичигт гарын үсэг зурсан билээ. Энэ дагуу өнөөдөр АН-аас хэвлэлийн хурал хийж нэр дэвшигчдээ танилцууллаа. Энэ удаагийн орон нутгийн сонгуульд Ардчилсан намаас 37, МАХН-аас 8 хүн нэр дэвшихээр болжээ.

МАХН-аас нэр дэвшигчид:

  • – Б.Тулга
  • – С.Орхонбаяр
  • – Э.Батшугар
  • – Г.Батбаяр
  • – Л.Байгаль
  • – Б.Амартүвшин
  • – Ч.Өлзийдэлгэр
  • – В.Мөнхцэцэг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Маргаашаас эхлэн энэ сарыг дуустал цахилгааны хязгаарлалт хийнэ

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас өнөөдөр /2026.3.2/ цахилгаан шугам сүлжээнд хийх засв

2026-03-02

Улаанбаатар-Лүн чиглэлийн замыг зургаан эгнээ болгон шинэчлэх ажлыг энэ онд эхлүүлэхийг үүрэг болгов

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдааны үеэр  Ерөнхий сайд Улаанбаатар-Лүн чиглэлийн авто замыг ө

2026-02-25

Б.Хэрлэн: УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Наратай холбоотой гомдол Ёс зүйн дэд хороонд ирээгүй байна

Сэтгүүлчид УИХ-ын Ёс зүйн дэд хорооны дарга Б.Хэрлэнгээс  цаг үеийн асуудлаар буюу УИХ-ын гишүүн М

2026-02-25