Урд хөршдөө барих 30 мянган хонийг ирэх сард хүлээлгэн өгнө

2020-09-09 962 0

Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн оны хоёрдугаар сард БНХАУ-д айлчлах үеэрээ БНХАУ-ын дарга Ши Жиньпинд коронавирусийн халдвартай тэмцэхэд дэмжлэг болгож 30 мянган хонь хандивлах батламж гардуулсан билээ.

Энэ дагуу ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн хөгжлийн бодлого зохицуулалтын газрын дарга Д.Батмөнхөөр ахлуулсан ажлын хэсгийг өнгөрсөн сард байгуулсан юм. Тэд 14 мянган хонийг Дорноговь аймгаас, үлдсэнийг нь Хэнтий, Сүхбаатар аймгуудаас нийлүүлэхээр тогтсон байна.

Ажлын хэсгийнхний мэдээлснээр, хонь худалдан авах ажиллагаа зохион байгуулж, 15 хоног бэлчээрт хариулаад, ирэх аравдугаар сарын 6-нд Замын-Үүд дэх хорио цээрийн бүсэд хүлээлгэн өгөхөөр төлөвлөжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10

“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа

“Дэлхийн адууны өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх олон у

2026-08-10

Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Pearson” компанийн удирдлагатай уулзлаа

Боловсролын сайд Л.Энх-Амгалан "Pearson" компанийн Мэргэжлийн боловсрол, ур чадварын асуудал хариуцс

2026-08-07