Давж заалдах шатны шүүх Н.Номтойбаярын ялыг хэвээр үлдээв

2020-09-08 1224 0

УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд асан Н.Номтойбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд боллоо. 

461-р хорих ангид хоригдож байгаа Н.Номтойбаяр шүүх хуралдаанд онлайнаар оролцсон байна. 

Давж заалдах шатны шүүхээс Н.Номтойбаярт оногдуулсан анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ. Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнд нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаатай хасч, таван жил таван сар хорих ял оноосон юм.

Мөн анхан шатны шүүхээс Б.Шижиржаргалд дөрөв, Б.Нямдаваад гурван жил хорих ял оноосон бол М.Нямдэмбэрэл, Д.Батмөнх, Н.Ууганбаяр нарыг 15 сая, Н.Баттөгсийг 10 сая төгрөгөөр торгох ял шийтгэжээ. 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаас М.Нямдэмбэрэл, Д.Батмөнх, Н.Ууганбаяр нарт оногдуулсан 15 сая төгрөгийн торгох ялыг 10 сая төгрөг болгож бууруулсан байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Ж.Эрдэнэбулганыг  Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргаар сонгожээ  

Үндсэн хуулийн цэцийн нийт гишүүдийн хуралдаан өнгөрөгч баасан гарагт болж,  100 хувийн саналаар

2026-06-29

Гацуурт, Эрээн-Баавгайтын алтны ордуудыг ашиглах УИХ-ын тогтоолын төслийг өргөн барив

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэд өнөөдөр Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Шадар са

2026-06-26

З.Мэндсайхан: Иргэдийн үл хөдлөх хөрөнгө борлуулсны хоёр хувийн шимтгэл авдаг татварыг чөлөөллөө

УИХ-ын өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн барьсан Татварын багц хуулийн төслийг хуралдаанд

2026-06-26