Билл Гейтс коронавирүстэй тэмцэхэд зориулж 5 сая доллар хандивлажээ

2020-01-27 1056 0

“Microsoft” компанийг үүсгэн байгуулагч Билл Гейтс шинэ төрлийн коронавирүстэй тэмцэхэд БНХАУ-д дэмжлэг үзүүлэх зорилгоор буяны сангаасаа 5 сая ам.доллар хандивласан талаар China Daily сайт мэдээлжээ. 

Билл Гейтсийн гэр бүлийн буяны сан шинэ коронавирүсийн халдварын дэгдэлтийг дарах ажилд оролцож буй Хятадын хувийн болон төрийн байгууллагуудтай идэвхтэй хамтран ажиллаж байгаа аж.

Хандивын мөнгийг халдвар авсан хүмүүсийг илрүүлэх, тэднийг тусгаарлах, эмчлэхэд мөн уг вирүсийн вакциныг гарган авах ажилд зарцуулах ажээ.

Тус буяны сан Африкийн орнуудад шинэ коронавирүсийн халдвар тархах эрсдэлийг хянах, бууруулах арга хэмжээ авахад зориулж 5 сая ам.доллар гаргасан гэж сангийн Хятад дахь салбарын тэргүүн Ли Ино мэдээлжээ.

chinadaily.com

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

З.Мэндсайхан: Оюутолгойн ногдол ашгийг бэлнээр тараах нь буруу гэж үзэж байгаа, Сангийн сайдын хувьд

Сангийн сайд З.Мэндсайхан Оюутолгойн ногдол ашигтай холбоотой асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө

2026-11-04

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн улмаас зэрлэг амьтдын идэш, тэжээл хомсдсонтой холбоо

2026-11-04

Иргэд ШТС-ын ойролцоох хяналтын камерын бичлэгийг шууд үзэж, дараалал байгаа эсэхийг шалгах боломжтой

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг хэвийн болгох Шуурхай штаб хуралдаж, цаг үеийн нөхцөл байдалтай хол

2026-10-19