“М СИ ЭС”, “Тэнгэрийн хишиг” компаниудын тээврийн хэрэгсэл стандартын шаардлага хангаагүй нь тогтоогджээ

2020-09-01 1365 0

“М СИ ЭС” болон “Тэнгэрийн хишиг” ХХК-иудын түгээлтийн машинуудад утааны тортогжилтын хэмжилт хийжээ.  

Тодруулбал, Ачаа тээврийн үйлчилгээ эрхэлдэг Аж ахуйн, нэгж байгууллагуудын түгээлтийн тээврийн хэрэгслийн утааны тортогжилтын хэмжээнд “Автотээврийн үндэсний төв”-тэй хамтран “М СИ ЭС’ ХХК, “Тэнгэрийн хишиг” ХХК-д MNS 5014:2009 стандартын /Бүх жин нь 3.5тн-с бага тохиолдолд 35%-аас хэтрэхгүй байх/-дагуу хяналт шалгалт хийсэн байна.

Шалгалтаар “М СИ ЭС ХХК”-ийн түгээлтийн 76 тээврийн хэрэгслээс 7 тээврийн хэрэгсэл стандартын шаардлага хангасан, 69 тээврийн хэрэгсэл стандартын шаардлага хангаагүй.

“Тэнгэрийн хишиг” ХХК-ийн түгээлтийн 7 тээврийн хэрэгслээс 1 тээврийн хэрэгсэл стандартын шаардлага хангасан, 6 тээврийн хэрэгсэл стандартын шаардлага хангахгүй байгаа нь хэмжилтийн дүнгээс тогтоогдож тус аж ахуйн нэгжүүдэд ЗТХ-н 7.4-н 2 дахь хэсэгт зааснаар торгуулийн арга хэмжээ авч улсын байцаагчийн албан даалгавар хүргүүллээ гэж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Иргэд ШТС-ын ойролцоох хяналтын камерын бичлэгийг шууд үзэж, дараалал байгаа эсэхийг шалгах боломжтой

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг хэвийн болгох Шуурхай штаб хуралдаж, цаг үеийн нөхцөл байдалтай хол

2026-10-19

Ирэх онд Эмээлтийн постыг Аргалант руу шилжүүлнэ

Багахангай-Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127 км төмөр зам барьсантай холбогдуулан хуучин Эмээ

2026-10-19

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10