Зээлийн хүүг бууруулах стратеги батлагдлаа

2020-08-28 1528 0

УИХ-ын чуулганаар Зээлийн хүүг бууруулах стратегийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, УИХ-ын ээлжит бус чуулганд оролцсон 58 гишүүнээс 32 нь дэмжин 55.2 хувийн саналаар баталлаа.

Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо зээлийн хүүг бууруулах стратегийг бодитой хэрэгжүүлэх арга хэмжээг УИХ-ын Намрын чуулганаар оруулж ирэхийг УИХ-ын дарга Г.Занданшатар чиглэл болголоо.

Г.Занданшатар “Цаасан дээр үлдэх ёсгүй. Зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоох, хадгаламжийн хэмжээг бууруулахгүйгээр яаж татвар ногдуулж болох вэ гэх мэт бодитой ажлуудыг, зээлийн эрсдлийг бууруулах болон дампуурлын тухай хуулиуд оруулж ирэх гэж байгаа. Бодитой ажил болгоно шүү” гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Гурав цагаадчихаад дөрөв дэх удаагаа шүүгдэж байгаа тохиолдол байхгүй, энэ бол нэг төрлийн хэлмэгдүүлэлт

АН-аас долоо хоног бүрийн пүрэв гарагт "4:11" мэдээллийн цагийг зохион байгуулж, цаг үеийн асуудла

2026-03-05

Х.Нямбаатар: Хуцаж байгаа нохой болгон руу чулуу шидээд байх зав надад алга

Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө. -Та

2026-03-04

Улаанбаатар-Лүн чиглэлийн замыг зургаан эгнээ болгон шинэчлэх ажлыг энэ онд эхлүүлэхийг үүрэг болгов

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдааны үеэр  Ерөнхий сайд Улаанбаатар-Лүн чиглэлийн авто замыг ө

2026-02-25