ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийг тагнаж чагнасан нь үнэн үү?

2020-08-27 1388 0

УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийг тагнаж чагнасан хэмээх асуудал яригдаж, УИХ-ын Тусгай хяналтын дэд хороонд өргөдөл гаргасан хэмээх мэдээлэл гарсан. Энэ асуудлын талаар УИХ-ын дэд дарга, Тусгай хяналтын дэд хорооны гишүүн Т.Аюурсайхан байр сууриа илэрхийлжээ.

Тэрээр “Өргөдөл гомдолтой нь танилцаагүй байна. Энэ асуудлаар хуралдаагүй байгаа. Өргөдөл өгсөн бол хуралдаанаар шийдэх үү, тусгай хорооны дарга нь эрх үүргийнхээ хүрээнд судалж байж танилцах уу гэдэг асуудал байна. Өргөдөл гомдол ирсэн гэдгийг мэдээгүй.

Тусгай хяналтын дэд хороонд өгсөн бол өргөдөл нь тэнд л байгаа байх. Дэд хорооны дарга л өөрөө танилцана шүү дээ. Тэгээд ажлын хэсэг гаргаж нягтална гэвэл дэд хороогоо хуралдуулж, тогтоол шийдвэрээр ажлын хэсгээ байгуулж ажлаа эхлээд явах ёстой.

Тагнаж чагнасан асуудал байгаа бол энэ ноцтой асуудал л даа. Шулуухан хэлэхэд хууль тогтоомжид нийцээгүй байвал маш том гэмт хэргийн нөхцөл байдал. Тусгай хяналтын дэд хороо өргөдөл гомдлыг 30 хоногийн дотор шийдвэрлэх ёстой” гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 07-ны өдөр чуулна

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр хуралдаж, "Ээлжит бус чуулган хуралдуулах шаардлагатай эсэ

2026-09-02

Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монголын багийн эхний алтан медалийг Улсын заан Д.Анар хүртлээ

Киргизстан улсын Чолпон-Ата хотын “Газпром” ордонд болж буй Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монгол үн

2026-09-02

Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэр гацаанаас гарсан, одоо энэ эрчээ алдаж болохгүй

Ерөнхий сайд Н.Учрал Дорноговьд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллажээ. Тэрбээр "На

2026-08-10