Я.Содбаатар: Коронавирусийн халдвартай тэмцэх ажилд 380 тэрбум төгрөг шаардлагатай

2020-08-27 1094 0

УИХ-ын дарга энэ сарын 17-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдааны үеэр “Ковид-19 цар тахлын улмаас үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан эх орондоо ирэх хүсэлт гаргасан Монгол Улсын иргэдийг татан авах асуудлаар Шадар сайдын мэдээллийг сонсох үүрэг өгсөн билээ.

Энэ дагуу өчигдөр Нийгмийн бодлогын байнгын хороо болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдааныг зохион байгууллаа.

Энэ үеэр Шадар сайд Я.Содбаатар “Цар тахалтай тэмцэх ажилд 380 тэрбум гаруй төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гарсан. Хүнсний хангамжтай холбоотойг нь салгавал 244 тэрбум шаардлагатай.

Төсвийг ХӨСҮТ-д ор нэмэх, улирлын томуугийн вакцин худалдаж авах, голомтод гардан ажиллаж байгаа албан хаагчдын ар гэрт мөнгөн тусламж үзүүлэх зэргээр зарцуулж байна. Манай улс цар тахлын эсрэг вакцин гарвал түүнийг авах чиглэлд идэвхтэй ажиллаж байгаа.

ДЭМБ-ын байгуулсан системд 172 улс вакцин авахаар нэгдсэний нэг нь Монгол Улс. Өнөөдрийн байдлаар идэвхтэй хөгжүүлэлт хийсэн 9 вакцин бүртгэгдсэн. Хоёр хөрш улс маань нэг, нэг вакцин бүртгүүлсэн тул хоёр хөрштэй дипломат шугамаар харилцаж байна” гэх мэдээллийг өгөв.  

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Гурав цагаадчихаад дөрөв дэх удаагаа шүүгдэж байгаа тохиолдол байхгүй, энэ бол нэг төрлийн хэлмэгдүүлэлт

АН-аас долоо хоног бүрийн пүрэв гарагт "4:11" мэдээллийн цагийг зохион байгуулж, цаг үеийн асуудла

2026-03-05

Х.Нямбаатар: Хуцаж байгаа нохой болгон руу чулуу шидээд байх зав надад алга

Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө. -Та

2026-03-04

Маргаашаас эхлэн энэ сарыг дуустал цахилгааны хязгаарлалт хийнэ

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас өнөөдөр /2026.3.2/ цахилгаан шугам сүлжээнд хийх засв

2026-03-02