Ю.Цэдэнбал, А.Филатова нарыг цагаатгах хүсэлтийг шүүхэд хүргүүллээ

2020-08-27 1169 0

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа өнөөдөр БНМАУ-ын маршал Ю.Цэдэнбал, түүний гэргий А.Филатова нарыг Цагаатгалын тухай хуулиар цагаатгах тухай хүсэлтээ шүүхэд уламжилж байгаагаа мэдээллээ. 

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбал, А.Филатова нарын нэр төрийг сэргээж, цагаатгах хүсэлт өнгөрсөн хугацаанд олон удаа ирж байсан ч өнөөдрийг хүртэл шүүхээс ямар нэгэн шийдвэр гараагүй байна.

Монгол Улсад ардчилсан тогтолцоо бүрдсэнээр, хүний эрх, эрх чөлөөг дээдэлж Цагаатгалын комисс байгуулсан. Уг комиссыг УИХ-ын дэд дарга С.Одонтуяа ахалж байгаа юм. 

Тэрээр “Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбал агсныг 1984 онд гадаадад нутаг заан цөлж, гэрийн хорионд байлгаж, эд хөрөнгө, тэтгэврийг нь хураасан баримт байгааг дурдаад, хүний эрхийг зөрчиж, хэлмэгдүүлсэн бүх бичиг баримттай нэг бүрчлэн танилцсаны эцэст шүүхэд хандаж байна.

Ю.Цэдэнбал агсныг түүх цагаатгасан ч албан ёсоор цагаатгасан шүүхийн тогтоол гараагүй. Тиймээс үнэнийг тогтоож шүүхээр шийдүүлэх, цаашид хүний эрх зөрчихгүй байх нөхцөлийг бүрдүүлэхэд онцгой анхаарах юм. Монгол Улсын шүүх шударгаар шийднэ гэдэгт итгэж байна” гэлээ.

Монголын нийгэм, улс төрд гавьяа байгуулж, тодорхой үүрэг гүйцэтгэсэн ч тэдний нэр төрийг сэргээж, цагаатгуулах талаарх хүсэлтийг өнгөрсөн хугацаанд маш олон удаа гаргаж байсан ч ямар нэг шийдвэр гараагүй байжээ. Цагаатгалын хуулиар 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрөөс хойш цагаатгалын асуудлаар шүүхэд хандах хууль эрх зүйн орчин байхгүй болж байгаа юм.

Цагаатгалын тухай хуулиар ирэх жилээс цагаатгалын асуудлаар шүүхэд хандах эрх зүйн орчин байхгүй болох юм. Өнгөрсөн хугацаанд шүүхээр нийт 31314 хүн улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн гэж цагаатгагдсан байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Б.Чойжилсүрэн: Нойр муутай явж байгаад Эрчим хүчний сайдын багцыг “Миний багц” гэж хэлсэндээ хүлцэл өчье

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Түүнийг Увс аймгийн 100 жилийн о

2025-08-07

Д.Амарбаясгалан Монгол иргэдийг БНСУ-ын хил дээрээс буцааж буй асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүслээ

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дар

2025-07-30

Тэтгэврийн зээлд хязгаарлалт тавихгүй байхаар тохиролцжээ

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар болон Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нар ахмадын тэт

2025-07-03