Монгол Улсын нийт хүн амын 20 ХУВИЙГ вакцинд үнэ төлбөргүй хамруулна

2020-08-24 1288 0

Гадаад харилцааны яамны Олон талт хамтын ажиллагааны газрын захирал Д.Гэрэлмаа вакцины талаар “ДЭМБ-ын мэдээллээр туршилтын өмнөх шатандаа явж байгаа 139, туршилтын шатандаа орсон 30 вакцин байгаа. 30 вакцины зургаа нь гуравдугаар шатандаа явж байна.Гурав нь Хятадынх, хоёр нь Британийнх, нэг нь АНУ-ын вакцин. Энэ шатыг давахад нилээдгүй хүндрэлтэй байдгийг улс орнууд илэрхийлж байна.

Вакцин гарсан тохиолдолд хамгийн түрүүнд Монгол Улсдаа вакциныг авахаар ажиллаж байна. Монгол Улс ДЭМБ-аар хүлээн зөвшөөрөгдсөн вакциныг хэрэглэнэ.

Гадаад харилцааны сайд эдгээр улсын сайдуудтай уулзахдаа энэхүү асуудлыг хөндөж тавьсан. Дэлхий нийтэд вакцины үйлдвэрлэх явцыг түргэсгэх чиглэлээр санхүүжилтын механизмыг бий болгох санаачилга эхлээд явж байна. Санаачлагад Монгол Улс албан ёсоор нэгдэж орсон. Санаачлагын хүрээнд хөгжиж байгаа орнуудад нэн тэргүүнд вакцин олгохоор болсон. Вакцин гарсан тохиолдолд Монгол Улсын нийт хүн амын 20 хүртэлх хувийг үнэ төлбөргүй вакцинд хамруулах зохицуулалтыг ГХЯ-наас хийн ажиллаж байна” гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

З.Мэндсайхан: Оюутолгойн ногдол ашгийг бэлнээр тараах нь буруу гэж үзэж байгаа, Сангийн сайдын хувьд

Сангийн сайд З.Мэндсайхан Оюутолгойн ногдол ашигтай холбоотой асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө

2026-11-04

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн улмаас зэрлэг амьтдын идэш, тэжээл хомсдсонтой холбоо

2026-11-04

Иргэд ШТС-ын ойролцоох хяналтын камерын бичлэгийг шууд үзэж, дараалал байгаа эсэхийг шалгах боломжтой

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг хэвийн болгох Шуурхай штаб хуралдаж, цаг үеийн нөхцөл байдалтай хол

2026-10-19