Ж.МЯГМАР: Цэцэрлэгт хамрагдаж чадаагүй 5087 хүүхдийг төрийн зардлаар хувийн цэцэрлэгт сургана

2020-08-21 1147 0

ЭМЯ-ны хэвлэлийн хурлын үеэр Боловсрол, шинжлэх ухааны яамны Сургуулийн өмнөх боловсролын газрын дарга Ж.Мягмар дараахь мэдээллийг өглөө.

“Өндөржүүлсэн бэлэн байдлын үед хичээл, сургууль эхлэх гэж байгаа гэдгийг анхаараарай. Өнгөрсөн жил цэцэрлэгийн насны нийт хүүхдийн 84.2 хувийг цэцэрлэгт хамруулсан. Энэ жилийн хувьд нэг бүлэгт хамрагдаж байгаа хүүхдийн тоо буурч байгаа учраас өмнө нь явж байсан 3-4 настай хүүхдүүдээ хамруулаад, дээр нь зорилтот бүлгийн хүүхдүүдээ хамруулах сайдын тушаал гарсан.

Төрийн бус өмчит цэцэрлэгийн сул орон зайд цэцэрлэгээс гадуур үлдсэн 5087 хүүхдээ төрийн өмчийн зардлаар авах, анги, танхимын хүрэлцээ бага байгаа  зарим цэцэрлэгт зориулалтын барилга байгууламжийг түрээсэлж ажиллуулах талаар Нийслэлийн Боловсролын байгууллага, аймаг нийслэлээс мэдээллээ аван, зохион байгуулалт хийн ажиллаж байна. Таван настай хүүхдээ цэцэрлэгт 100 хувь хамруулах бодлого баримталж байна.

Цэцэрлэг ажлын 5 өдөр, хуучин цагийн хуваарийн дагуу ажиллана. Эцэг эхчүүддээ харьяаллынхаа дагуу хамран сургах тойрогт нь элсүүлээрэй гэж зөвлөх байна” гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10

“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа

“Дэлхийн адууны өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх олон у

2026-08-10

Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Pearson” компанийн удирдлагатай уулзлаа

Боловсролын сайд Л.Энх-Амгалан "Pearson" компанийн Мэргэжлийн боловсрол, ур чадварын асуудал хариуцс

2026-08-07