Тусгай үүргийн онгоцонд мэндэлсэн охид МИАТ-ын онгоцоор насан туршдаа үнэ төлбөргүй ниснэ

2020-08-14 1077 0

Станбул-Улаанбаатар чиглэлийн онгоцоор үйлчлүүлж байсан 42 настай эх амаржиж, хоёр ихэр охин төрүүлсэн билээ. Төрөх хугацаанаасаа өмнө төрсөн охид анх 1.4, 1.6 кг-тай байсан бол одоо хэвийн жиндээ хүрчээ.

Охидод Энхцэлмэг, Энхжигүүр хэмээх нэр хайрласан байна. Ихэр охид ээжийн хамт өчигдөр ХӨСҮТ-ээс гарлаа.

Монгол Улсад өмнө нь дотоодын нислэгийн үеэр төрж байсан бол олон улсын нислэгт анх удаа хүүхэд төрж байгаа тохиолдол нь энэ юм.

Мөн ихэр хүүхэд онгоцонд мэндэлж буй нь дэлхийд анхных гэдгийг ихэд билэгшээн МИАТ компанийн зүгээс охидод болон ээжид нь тус компанийн үйлддэг бүх чиглэлд насанд туршдаа үнэ төлбөргүй нисэх эрхийн бичгийг гардуулсан юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10

“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа

“Дэлхийн адууны өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх олон у

2026-08-10

Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Pearson” компанийн удирдлагатай уулзлаа

Боловсролын сайд Л.Энх-Амгалан "Pearson" компанийн Мэргэжлийн боловсрол, ур чадварын асуудал хариуцс

2026-08-07