Н.Түвшинбаяр олимпын аварга болсон өдрөө Олимпын хорооны Ерөнхийлөгч боллоо

2020-08-14 1103 0

Өнөөдөр Монгол Улс Олимпын анхны аваргатай болсон түүхэн өдөр тохиож байна.

Тодруулбал, Одоогоос 12 жилийн өмнөх энэ өдөр буюу 2008 оны зуны олимпын 29-р наадмаас 24 настай, Найдангийн Түвшинбаяр жүдо бөхийн -100 кг-ийн жинд алтан медаль хүртэж, Монголчуудын 44 жилийн турш хүлээсэн хүслийг биелүүлж байлаа.

Тэгвэл анхны алтан медаль хүртсэн түүхэн энэ өдөр хөл хорионоос болж хойшлогдоод байсан Монголын Үндэсний Олимпын Хорооны ерөнхийлөгчийг сонгох хурал боллоо. Тус хорооны ерөнхийлөгчид ганц хүн нэр дэвшсэн нь Олимпын алт, мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр юм.

Монголын Үндэсний олимпын хорооны ээлжит бус хурлаар Найдангийн Түвшинбаяр шинэ ерөнхийлөгчийн албыг хашихаар болов. Өмнөх ерөнхийлөгч Д.Загдсүрэн эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа 2019 оны аравдугаар сард өгсөн бөгөөд дараагийн удирдлагыг сонгох хурал энэ оны эхээр болох байсан ч COVID-19-тэй холбоотойгоор хойшилсоор ийнхүү өнөөдөр боллоо.

МҮОХ 176 гишүүнтэй бөгөөд хурал 74 хувийн ирцтэйгээр болж өндөрлөв. Тус хорооны ерөнхийлөгчид нэг хүн нэр дэвшсэн ч хуралд оролцсон гишүүдийн 50+1 хувийн саналыг авч байж сонгогдох журамтай. Н.Түвшинбаяр хуралд оролцсон нийт гишүүдийн 94.6 хувийн саналаар ийнхүү сонгогдож, ирэх дөрвөн жилд МҮОХ-г тэргүүлэхээр боллоо.

Ийнхүү Н.Түвшинбаяр Олимпын аварга болсон түүхэн өдрөө МҮОХ-ны ерөнхийлөгчөөр сонгогдлоо.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Налайх дүүрэгт өв уламжлал, ёс заншлыг агуулсан 100 ортой цэцэрлэг ашиглалтад орно

Налайх дүүргийн III хороонд байрлах 152 дугаар цэцэрлэгийн хажууд 100 ортой шинэ цэцэрлэгийн барилга

2025-12-12

Иргэдийн хүсэлтийн дагуу дугаарын хязгаарлалт хийх эсэх талаар санал авч эхэлжээ

Шинэ жилийн баяр дөхсөнтэй холбоотойгоор томоохон зах, худалдааны төв болон гол гудамж замуудын хө

2025-12-12

БНСУ-ын виз мэдүүлээд татгалзсан хариу авсан иргэд 3 сарын дараа дахин мэдүүлэх эрхтэй боллоо

БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам монгол иргэдийн виз мэдүүлэх журамд дараах өөрчл

2025-12-12