БНХАУ руу зорчих хүсэлтээ гаргасан 170 гаруй хүний 110 нь тус улсын иргэнтэй гэр бүл болжээ

2020-08-14 1302 0

Гадаад харилцааны яам БНХАУ-д зорчих хүсэлтэй 170 гаруй Монгол иргэний хүсэлтийг хүлээн аваад байна. БНХАУ 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн гадаадын иргэдийг хилээрээ нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргасан билээ.

Хүсэлт гаргасан иргэдийн 110 орчим нь холимог буюу Монгол-БНХАУ-ын иргэд хоорондоо гэр бүл болсон, БНХАУ-д эхнэр, нөхөр, хүүхэд нь байгаа учраас тус улсад зорчих хүсэлтэй, 60 гаруй иргэний бизнес, ажил зэрэг нь БНХАУ-д байдаг учир зорчих хүсэлтэй байгаа аж. Мөн энэ дотор бага сургуульд суралцдаг сурагчид багтаж байна.

БНХАУ-д суралцдаг 12,000 Монгол оюутан байдаг бөгөөд 2020-2021 оны хичээл нь хэзээ эхлэх нь тодорхой болоогүй бөгөөд БНХАУ-ын зүгээс оюутнуудыг хэрхэн сургуульд нь суралцуулах шийдвэрээ гаргаагүй байна. Одоогоор оюутнуудын хувьд БНХАУ-руу зорчих хүсэлт хараахан гаргаагүй бөгөөд БНХАУ-ын тал шийдвэрээ гаргасны дараа уг асуудал тодорхой болно.

Ногоон гарц түр журам үйлчилж буй бөгөөд энэхүү түр журмаар БНХАУ-ын тал зөвхөн ачаа тээврийн жолооч нарыг хоёр улсын хилээр нэвтрүүлэх, буцаан оруулах асуудлыг зөвшөөрч байгаа. Бусад зоригчийг нэвтрүүлэхгүй гэдгээ мэдэгдсэн учир БНХАУ-д түр болон удаан хугацаанд зорчих хүсэлт гаргасан иргэдийг тус улс руу явуулах боломжгүй байгаа юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Иргэд ШТС-ын ойролцоох хяналтын камерын бичлэгийг шууд үзэж, дараалал байгаа эсэхийг шалгах боломжтой

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг хэвийн болгох Шуурхай штаб хуралдаж, цаг үеийн нөхцөл байдалтай хол

2026-10-19

Ирэх онд Эмээлтийн постыг Аргалант руу шилжүүлнэ

Багахангай-Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127 км төмөр зам барьсантай холбогдуулан хуучин Эмээ

2026-10-19

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10