73 мянган зээлдэгч зээл төлөлтөө хойшлуулжээ

2020-08-10 1041 0

Монголбанкнаас макро зохистой бодлогын шийдвэрийн хүрээнд цар тахлын үеийн хүндрэлийг даван туулах зорилгоор хэрэглээний зээлийн хугацааг нэг удаа 12 хүртэлх сараар сунгах шийдвэр гаргасан. Шийдвэрийн хэрэгжилт, үр дүн ямар байгаа талаар Монголбанкны Мөнгөний бодлогын газрын Макро зохистой бодлогын хэлтсийн захирал А.Ананд ингэж ярьжээ.

-Санхүүгийн тогтвортой байдалд үүсч болзошгүй эрсдлээс сэргийлэх зорилгоор хэт өндөр түвшинд хүрээд байсан хэрэглээний зээлийн өсөлтийг хязгаарлаж, банкнаас олгох хэрэглээний зээлд өр, орлогын харьцаа 60 хувиас хэтрэхгүй байх, зээлийн хугацаа 30 сараас хэтрэхгүй байх гэсэн хязгаарлалтуудыг мөрдөж байгаа. Гэсэн хэдий ч Ковид-19 цар тахлаас шалтгаалан иргэдийн орлого тасалдаж, зээлийн эргэн төлөлтийг хийхэд хүндрэлтэй болж эхэлсэн. Тиймээс дээрх хязгаарлалтууд мөрдөгдөж эхлэхээс өмнө авсан байсан хэрэглээний зээлүүдийн хувьд зээлийн хугацааг сунгаж, бүтцээ өөрчлөх боломжгүй байсан тул Мөнгөний бодлогын хороо хуралдаж, хэрэглээний зээлийн хугацааг нэг удаа 12 хүртэлх сараар, зээлийн үлдэгдлийг нэмэгдүүлэхгүйгээр сунгах боломжийг олгосон.

Банкуудаас ирүүлж буй тоон мэдээллийг харвал дөрөв, тавдугаар сард долоо хоногт дунджаар 9200 хэрэглээний зээлд бүтцийн өөрчлөлт орж байсан бол зургаадугаар сард энэ тоо 3300 болж буурсан байна. Харин долоодугаар сарын байдлаар долоо хоногт дунджаар 1700 зээлдэгч зээлийн хугацаагаа сунгаж, бүтцээ өөрчилж байна. Нийтдээ 73876 зээлдэгч хэрэглээний зээлийн бүтцэд өөрчлөлт оруулсан байна. Нийт дүн нь 648 тэрбум төгрөг болж байна. Үүний дийлэнх нь цалингийн зээл юм. Ингэснээр бүтэц өөрчлөгдсөн хэрэглээний зээлүүдийн дундаж хугацаа өмнө нь 29.2 сар байсан бол одоогийн байдлаар 35.5 сар болж зургаан сараар өссөн байна.

Мөн тэрээр “Ковид-19” цар тахлын эдийн засагт үзүүлж буй нөлөөлөл, оны эцэст нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөх дүр зургийг “Монгол Улсын хувьд цар тахлын эдийн засагт үзүүлэх анхдагч нөлөө нь төлбөрийн тэнцлийн сувгаар буюу гадаад эрсдэл хэрэгжиж эхэлснээр мэдрэгдэж эхэлсэн. Энэ нь юуны түрүүнд нүүрсний экспорт огцом буурсантай холбоотой.

… Энэ хугацаанд компаниуд, өрхийн аж ахуйн орлого үлэмж хэмжээгээр буурсан бол төсвийн орлого эхний 6 сарын байдлаар 2.2 их наяд төгрөгийн алдагдалтай гарсан. Бодит эдийн засгийн өсөлт 2020 онд нэг хувийн орчимд байх төлөвтэй байна. Гадаад өрийн хэмжээ өндөр хэвээр, мөн ойрын хугацаанд барагдуулах гадаад өрийн хуваарь шахуу байгаа нь гадаад валютын нөөцөд ихээхэн дарамт үүсгэж Монгол Улс томоохон гадаад шокийн нөлөөнд тун эмзэг байгаа нь харагдаж байна” гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Хогийн цэгт хаясан 142 ширхэг “Төрсний гэрчилгээ”-г хураан авч, шинжилгээнд хүргүүлжээ

“Цагаан давааны хогийн цэгт их хэмжээний төрсний гэрчилгээ хаясан байна" гэсэн мэдээлэл олон нийтийн

2024-11-20

Л.Энх-Амгалан: Тэтгэврийн зээлийг 24 сараар олгодгийг 12  сар болгох саналыг Монголбанкинд хүргүүлсэн

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2024.11.19/ хуралдаанаар Ахмад настны тухай хуул

2024-11-19

Бражеш Патхак: Нярайн тасагт гал гарч, 10 нярай эндсэн эмгэнэлт явдлын буруутныг олж хатуу арга хэмжээ авна

Энэтхэгийн хойд хэсэгт орших нэгэн эмнэлгийн нярайн эрчимт эмчилгээний тасагт гал гарч улмаар 10 няр

2024-11-18