“ФРОНТ” С.ЦЭГМИДЭД Монгол Улсын гавьяат малчин цол хүртээлээ

2020-08-10 1161 0

Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын харъяат, “Фронт” хэмээн алдаршсан С.Цэгмидэд Монгол Улсын гавьяат малчин цол хүртээлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга баяр хүргэж үг хэлэхдээ, “Нэгэн буянтай бууралд Монгол Улсын гавьяат малчин цол, тэмдгийг гардууллаа. Энэ хүн бол Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын харьяат “Фронт” хэмээн алдаршсан Сүрэнхорын Цэгмид гуай юм. Тэрбээр 1942 оны 12 дугаар сард 19-хөн настайдаа Зөвлөлтийн улаан армид бэлэг хүргэх төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд орж, Свердловск орчмын фронтын тэргүүн шугам дээр очиж байсан юм. Монгол Улсаас илгээсэн бэлгийн гурав дахь цуваагаар 217 вагон бүхий дээл хувцас, арьс нэхий, мах, хүнсний зүйлс хүргэж, мөн ард түмний хөрөнгөөр боссон 40 танкийг чин сэтгэлийн дэмжлэг болгон хүлээлгэн өгч байжээ.

С.Цэгмид гуайг сар гаруйн өмнөхөн Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Аугаа Эх орны дайны ялалтын 75 жилийн ойн медалиар шагнасан. Үйлс буян нь дэлгэрсэн бууралдаа зуу насалж, зургаадай таяг тулахын ерөөлийг дэвшүүлье” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Гавьяат багш С.Шаарийбуу: Би олон жил дотогшоо уйлсан, харин өнөөдөр гадагшаа уйллаа

Ерөнхий сайд Н.Учрал Малайз улсад амиа алдсан Ш.Алтантуяа агсны аав, гавьяат багш С.Шаарийбууд  гу

2026-06-19

Эрчим хүчний салбарын ажилчид зургаадугаар сарын 30-аас ажил хаялт зарлахаа мэдэгдлээ

Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос эрчим хүчний салбарын ажи

2026-06-19

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Хөрсөн дээр -5 хэмийг давж, цочир хүйтэрнэ

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр буюу 19-20-нд шилжих шөнө Архангай, Булган, Төв а

2026-06-19