СУДАЛГАА: МАН-ыг дахин сонгоход юу нөлөөлөв?

2020-08-09 1180 0

Нийгэм, улс төр, социологийн чиглэлээр судалгаа, шинжилгээ хийдэг томоохон мэргэжлийн байгууллага болох  “Access Solutions” компаниас 2020 оны УИХ-ийн сонгууль, түүний үр дүнд судалгаа хийжээ.

Судалгаанд нас насны төлөөллүүдээс сонгон оролцуулсан ба нийт оролцогчдын 73,9 хувь нь сонгуулийн үр дүнд сэтгэл хангалуун, сонголтондоо итгэлтэй байгаа гэх дүн гарсан ба дахин санал хураасан ч яг ижил сонголт хийнэ гэж хариулсан байна.

Мөн тус компанийн зүгээс сонгуулийн ялалтад нөлөөлсөн хүчин зүйлийг судалжээ.

Судалгаанд оролцсон иргэд МАН-ыг ялалтад хүргэсэн гол хүчин зүйлээр намын даргын нэр хүнд, сонгуулийн стратеги, Пи Ар, нэр дэвшүүлсэн байдал мөн Засгийн газрын хариуцлагатай байдал гэж хариулсан байна.

Түүнчлэн өмнөх Засгийн газрын хийж, хэрэгжүүлсэн ажлуудыг ялалтад нөлөөлсөн хүчин зүйлсээр нэрлэжээ. Тухайлбал цалин тэтгэвэр нэмсэн, тэтгэврийн зээл тэглэсэн, хүүхдийн мөнгө нэмсэн, коронавирусээс сайн хамгаалсан зэрэг цаг үеийн шинжтэй ажлуудыг МАН-ын сонгуульд ялах болсон шалтгаанаар дурдсан байна.

“Ялсан намд хандах иргэдийн хүлээлтийг тодруулах үүднээс ирэх дөрвөн жилд МАН-ыг хэрхэн ажиллахыг хүсэж буй талаар судалгаа явуулсан. Ингэхэд иргэдийн зүгээс зээлийн хүүг бууруулах, ажлын байр нэмэгдүүлэх, зам дэд бүтэц барих, шударга ёс тогтоох, салбаруудад шинэчлэл хийх, зам талбай засах, гэр хорооллыг орон сууцжуулах, түгжрэлийг шийдэх зэрэг эдийн засгийн шинжтэй хариултууд өгсөн.

Энэ нь иргэд шинэ Засгийн газраас өндөр хүлээлттэй байгааг харуулж байна” хэмээн “Access Solutions” компани судалгааныхаа эцэст дүгнэсэн байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Үнийн зохиомол өсөлтөөс сэргийлэх Шуурхай штаб байгууллаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

2025-12-03

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Итали улс дахь төрийн айлчлал эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гэргий Л.Болорцэцэгийн хамт Бүгд найрамдах Итали улсын Ерөнх

2025-12-01

Ирэх онд нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийтийн тээврийн бодлогын газрыг татан буулгана

Төрийн чиг үүргийн давхардлыг арилгах, төсвийн зарцуулалтын үр ашгийг сайжруулж, бодит хэмнэлт үүсгэ

2025-12-01