Гурван жилийн хорих ялаар шийтгүүлсэн Б.Хурц давж заалдана

2020-07-23 1136 0

Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц нарын есөн хүнд холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр тав дахь өдрөө үргэлжилж, шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргалаа. Тодруулбал, Б.Хурц, Г.Эрдэнэбат нарыг С.Зоригийн амь насыг хөнөөсөн гэх хэргийг мөрдөн шалгах явцдаа гурван шатны шүүхээс ял авсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж хэрэг хүлээлгэсэн гэм буруутайд тооцсон юм. 

Улмаар хуралдаан өчигдөр шөнийн 23:50 цагт өндөрлөж, шүүгдэгч Ж.Мөнхгалд 3 жилийн хорих ял, С.Баярт 3 жилийн хорих ял, Б.Хурцад 3 жилийн хорих ял, Э.Өлзийбаярт 1 жилийн хорих ял, Г.Эрдэнэбатад 3 жилийн хорих ял, О.Бямбажавд 2 жилийн хорих ял, Ү.Отгонбаярт 2 жилийн хорих ял оноож, О.Бархасбадь, С.Эрдэнэбат нарыг цагаатгахаар Төв аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шийдвэрлэлээ.

Харин шүүгдэгч Б.Хурцын өмгөөлөгч Б.Мэргэн “Шүүхийн шийдвэрийн тухай би дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Шүүгдэгч нарыг буруутай гэж үзэн, 1-3 жилийн хорих ял оноож шийдвэрлэлээ. Бусад хүмүүсийн өмгөөлөгчид ямар саналтай байгааг мэдэхгүй. Миний хувьд үйлчлүүлэгчээ гэм буруугүй гэж үзэж байгаа тул дараагийн шатны шүүхэд гомдол гаргана” гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Гавьяат багш С.Шаарийбуу: Би олон жил дотогшоо уйлсан, харин өнөөдөр гадагшаа уйллаа

Ерөнхий сайд Н.Учрал Малайз улсад амиа алдсан Ш.Алтантуяа агсны аав, гавьяат багш С.Шаарийбууд  гу

2026-06-19

Эрчим хүчний салбарын ажилчид зургаадугаар сарын 30-аас ажил хаялт зарлахаа мэдэгдлээ

Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос эрчим хүчний салбарын ажи

2026-06-19

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Хөрсөн дээр -5 хэмийг давж, цочир хүйтэрнэ

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр буюу 19-20-нд шилжих шөнө Архангай, Булган, Төв а

2026-06-19