Н.Номтойбаяр Дэд хорооны хуралдааныг нээлттэй явуулах хүсэлт гаргажээ

2020-01-21 1623 0

Улсын ерөнхий прокуророос УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг өнгөрөгч пүрэв гарагт УИХ-д хүргүүлсэн. УИХ уг асуудлыг 48 цагийн дотор хэлэлцэх хуулийн хугацаатай ч Дэд хорооны гишүүдийн ирц бүрдээгүй шалтгаанаар хоёр удаа хойшлоод байна. 

Гэвч УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр гишүүн Халдашгүй байдлын дэд хорооны дарга Ц.Нямдоржид Дэд хорооны хуралдааныг нээлттэй явуулж, Цагдаагийн ерөнхий газар, Авлигатай тэмцэх газрын холбогдох албан тушаалтнууд, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг нарыг дэд хорооны хуралд байлцуулах хүсэлтийг гаргаад байна. 

Уг хүсэлтэд, 

“Цагдаагийн ерөнхий газар, Авлигатай тэмцэх газрын хамтарсан ажлын хэсгээс УИХ, Засгийн газар болон Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн хурлаар тус тус гаргасан хамтын шийдвэрүүдийг шалгахдаа хууль, журмыг андуурч, улмаар хөдлөшгүй нотлох баримтаар тогтоогдоод байгаа эрх бүхий 15 албан тушаалтны хуралдсан хурлыг “хуралдаагүй, хуурамч хурлын тэмдэглэл үйлдэж” гэж мөн ЦЕГ-аас иргэн Б нас барсантай холбогдуулан надаас гэрчийн мэдүүлэг авсан ба мэдүүлэг өгөхдөө болсон үйл явдлыг үнэнээр мэдүүлж, энэ нь ч өөрийн хүсэлтээр полиграф тест өгснөөр батлагдаж байхад мөрдөгч болон прокурорын  зүгээс ямар ч нотлох баримтгүйгээр “зориудаар худал мэдүүлэг өгсөн” гэж тус тус гүтгээд байгаа талаар миний бие 2019 оны 12 сарын 12-ны өдөр хэвлэлээр дамжуулан мэдэгдэл хийхдээ “намайг гүтгэж байгаагаасаа ичдэггүй юм бол миний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналаа УИХ-д оруулаад ир” хэмээн мэдэгдсэн. 

АТГ 2019 оны 11 сарын 25-нд надад яллагдагчаар татсан тогтоол танилцуулснаас хойш миний бие өөрийн биеэр мэдүүлэг өгөхөөр очиход, мөрдөгчийн зүгээс “хэргийн материалтай танилцаагүй байна, юу асуухаа одоогоор мэдэхгүй байна” гэх зэрэг тайлбараар өнөөдрийг хүртэл надаас ямар ч мэдүүлэг аваагүй атлаа мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй байгууллагын хүсэлтийг үндэслэн Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан миний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналаа УИХ-д хүргүүлсэн нь хэрэг шалгах ажиллагааны дэс дараалал яаж явагдаж байгаа нь ойлгомжгүй ч миний бие уг саналыг талархан хүлээн авч, гүтгэгдэж байгаа болон гэм буруугүйгээ нотлох боломж гэж харж байна” гэжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Хотын ерөнхий менежер Ц.Төрхүүг чөлөөлж, Г.Батзоригийг томиллоо 

Хотын ерөнхий менежерээр ажиллаж байсан Ц.Төрхүүг чөлөөлж, түүний оронд Нийслэлийн ерөнхий архитекто

2024-11-12

Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайхан ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргажээ

Улсын бүртгэлийн ерөнхий газар (УБЕГ)-ын дарга Д.Дэлгэрсайхан ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргажээ.

2024-11-12

Танилц: Ирэх дөрвөн жилд аймгуудыг удирдах Засаг ноёд

Аймгуудын Засаг дарга нарын нэрс тодорлоо. Ирэх дөрвөн жилд 21 аймгийг удирдах Засаг дарга нарыг тан

2024-11-08