1928 оноос хойш 513 хүн тарваган тахлын улмаас амиа алджээ

2020-07-14 1081 0

Говь-Алтай аймгийн Төгрөг суманд тарвага агнаж, хүнсэндээ хэрэглэсэн өгүүлэмжтэй 15 настай хүүхэд нас барсан талаар мэдээлсэн билээ.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулж, Говь-Алтай аймгийн Байгалийн голомтот халдварт өвчин судлалын төвийн есөн хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллан задлан шинжилгээ хийж, сорьц авчээ.

Тэгвэл энэхүү сэжигтэй тохиолдлын онош молекул биологийн шинжилгээгээр батлагдлаа. Эмгэг судлалын шинжилгээгээр цуглуулсан сорьцод ПГУ шинжилгээ хийхэд эерэг тодорхойлогдож, тарваган тахлын үжил хэлбэрээр нас барсан болох нь тогтоогджээ. Уг тохиолдлын 1-р хавьтлын 15, хоёрдугаар хавьтлын 11 хүн бий бөгөөд нэгдүгээр хавьтлуудыг тусгаарлаж, антибиотик эмчилгээнд оруулжээ. Мөн Төгрөг суманд хөл хорио тогтоож, Говь-Алтай аймгийн ЭМГ, Зоонозын өвчин судлалын төвийн мэргэжлийн баг голомтод ажиллаж байна.

Тарваган тахал нь хоруу чанар ихтэй, уушгины хэлбэр нь коронавирустэй ижил хурдан явцтай байдаг аж. 1928 оноос хойш манай улсын 513 хүн тарваган тахлын улмаас амиа алджээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Шинэ Ерөнхий сайдын нэр ирэх даваа гарагт тодорхой болно

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэхээс татгалзснаар Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ

2025-06-06

Наадмын сорилго барилдаан энэ сарын 28-ны өдөр болно

МҮБХ-ноос танилцуулснаар энэ зургаадугаар сард: Зургаадугаар сарын 3-ны мягмар гарагт 13:

2025-06-03

ЭМДЕГ-ын дарга С.Энхболд: Нэн шаардлагатай тусламж үйлчилгээнд хязгаарлалт үгүй

Гемодиализийн тусламж үйлчилгээний гүйцэтгэл, санхүүжилтийн талаар ЭМДЕГ-ын дарга С.Энхболдтой ярилц

2025-05-28