Дуучин Б.Болдын охин Б.Баясгалан нэг нас хүрэв

2020-07-06 1855 0

Дуучин Б.Болд гавьяат С.Жавхлангийн үнэнч фэн. Тэртээ он жилүүдэд Самандын Жавхлан хэдэн өдөр дараалан тоглосон ч Бөхийн өргөө үзэгчээр дүүрэн байдаг байлаа. 2014 онд л гэхэд “Монголд мэндэлсэн өдөр мину” тоглолт дөрөв дэх өдрөө үргэлжилж, “Дарьганга нутаг” дууны клипэнд өмссөн дээлээ дуудлага худалдаагаар арилжиж байв.

Түүний “Дарьганга нутаг” дууны клипэндээ өмссөн шар дээлийг дуучин Б.Болд 3.5 сая төгрөгөөр худалдаж авч “…Өнөөдөр миний хувьд хүүхэд байхаасаа чин сэтгэлээсээ шүтэн биширч ирсэн Жавхлан ахынхаа Дарьганга нутаг дууны клипэнд өмсдөг гал асаж буй алтан шаргал дээлийг дуудлага худалдаагаар 3.500.000 төгрөгөөр худалдан авлаа. Үнэхээр азтай байлаа. Яагаад гэвэл мөнгөндөө биш үнэнч улаан фэний чин хүсэл маань биеллээ. Хийморьтой ахын маань хийморьтой дээл надад аз хийморь дагуулна гэдэгт итгэлтэй байна” хэмээн хөөрсөн сэтгэлээ илэрхийлж байлаа.

Б.Болд С.Жавхлангийн жинхэнэ үнэнч фэн болохоо дахин баталж, анхны нуган үрдээ Жавхлан хэмээн нэр хайрласан. Харин удаахь охиндоо Баясгалан нэрийг хайрласан. Тэгвэл өчигдөр Б.Баясгалан охины нэг насны төрсөн өдөр тохиожээ. Бяцхан гүнжид төрсөн өдрийн мэнд хүргэе.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Хөлбөмбөгийн ДАШТ-ий шагналын санг 727  сая ам.доллароор баталжээ

Олон улсын хөлбөмбөгийн холбооны зөвлөл 2026 оны дэлхийн аваргын тэмцээний  шагналын санг 727  с

2025-12-24

Жан Хо Ги: Монголын өвөл зуны улирлаасаа ч үзэсгэлэнтэй болохыг удахгүй дэлхийн хүмүүс мэдэх болно

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар “Physical Asia” төслийн багийн төлөөллийг Төрийн ордонд хү

2025-12-10

Морин хуурын найрал хөгжим Ромд анх удаа “Монголын сайхан орон” тоглолтоо толилууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Итали Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд

2025-12-05