Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатад зургаан жилийн хорих ял оноолоо

2020-07-06 943 0

Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат нарын таван хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан өнгөрсөн пүрэв, баасан гарагт Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон. Шүүх хуралдаанаас шүүгдэгч С.Мандахбатыг гэм буруугүй гэж үзсэн юм.

Харин өнөөдөр Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал нарыг гэм буруутайд тооцож, ял оногдуулах шүүх хуралдааныг хийлээ. Шүүх Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг өөртөө болон бусдад давуу байдал бий болгож гэмт хэрэг хамтран үйлдсэн гэж нийтийн албанд томилогдох эрхийг нь зургаан жилээр хасахаас гадна зургаан жил хорих ял оноолоо. Мөн шүүгдэгч Б.Отгонбаатарт түүнтэй адил ял оноов.

Д.Түвшинжаргалын нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасаж, таван жил хорих ял оноолоо. Түүнчлэн Д.Ганбатын нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасаж, гурван жил хорих ял оноож байгааг шүүгч танилцууллаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Тэтгэврийн зээлд хязгаарлалт тавихгүй байхаар тохиролцжээ

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар болон Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нар ахмадын тэт

2025-07-03

Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээний нэгдсэн хөтөлбөр

Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсн

2025-07-03

3х3 сагсан бөмбөгийн ДАШТ-ий мөнгөн медальт тамирчдад 500 сая төгрөг олгоно

Ерөнхий сайд Г.Занданшатар, Соёл, спорт, аялал, жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам нар Улаанбаата

2025-07-02