Өнөөдөр Ерөнхий сайдыг томилно

2020-07-02 1552 0

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 10.00 цагт эхэлж, хоёр асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Чуулганаар Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай, Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүний тухай хэлэлцэнэ.

Өчигдөр буюу энэ сарын 1-нд МАН-ын Бага хурал хуралдаж, тус намын дарга У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр шийдвэрлэсэн билээ. УИХ-ын дарга Г.Занданшатар, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нар уг асуудлыг зөвшилцөхөөр Ерөнхийлөгчид хүргүүлсэн юм. Уг асуудлыг өнөөдөр чуулганаар эцэслэнэ.

У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилсон тохиолдолд тэрбээр 14 хоногийн дотор Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай УИХ-д өргөн мэдүүлэх ёстой юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 07-ны өдөр чуулна

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр хуралдаж, "Ээлжит бус чуулган хуралдуулах шаардлагатай эсэ

2026-09-02

Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэр гацаанаас гарсан, одоо энэ эрчээ алдаж болохгүй

Ерөнхий сайд Н.Учрал Дорноговьд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллажээ. Тэрбээр "На

2026-08-10

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10