“The Voice of Mongolia” шоунаас үзэгчдийн сэтгэлийг хамгийн хихээр хөдөлгөж, бүсгүйчүүдийн хайрыг татсан хүн бол Э.Дашням. Төв аймгийн Алтанбулаг суманд төрж, малын дэргэд өссөн тэрээр СУИС-ийг 2015 онд И.Дашцэрмаа багшийн удирдлага дор, уртын дуучин мэргэжлээр төгсжээ. Хотод дүүтэйгээ амьдардаг түүнийг ийн олны хүндэтгэлийг хүлээн “амжилттай давхих”-ыг харсан ээж нь утсаар ярихдаа баярын нулимс унгасан гэнэ лээ.
Тэрээр “Хэнтийн өндөр ууланд” бүтээлээрээ Монгол хүн бүрийн зүрх сэтгэлд оршсон хөгжмийн зохиолч Билэгтийн Дамдинсүрэнгийн зээ хүү аж. Энэ тухайгаа “ Том хүний ген, мэдрэмж, авьяас нь өвлөгдөж ирсэн байх. Түүнээс гадна аав, ээж хоёрын удамд хувилгаан лам, уртын дуучид байсан. Энэ бүх ген өвлөгдөж ирсэн болов уу.
Өвөөгийнхөө “Хэнтийн өндөр уул” гэдэг уран бүтээлээс сэдэвлэсэн “Уул” гэж бүтээлийг шүүгч Укатай хамтарч дуулсан. Тэр үед өвөөгөөрөө их бахархсан. Маш гоё мэдрэмж авсан. Ука шүүгч өмнө нь “Хэнтийн өндөр уул” уран бүтээлээс сэдэвлээд “Уул” дуугаа хийсэн юм байна лээ. Ука шүүгч надад хэлэхдээ “Ерөөл тавилангаар учирсан хоёр юм шиг санагдаж байна. Б.Дамдинсүрэн гуайн зээ хүүтэй нэг багт ороод, энэ дууг дуулна гэж бодсонгүй” гэж ярьж байсан” хэмээн ярьжээ. Мөн тэрээр бүсгүйчүүдээс чат их ирдэг, ажлаас болоод тэр бүрийг уншиж амждаггүй хэмээжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй