Хяналтын тооллого хийхэд 71.3 сая төгрөгийн зардал гарчээ

2020-06-29 1291 0

Сонгуулийн Ерөнхий Хорооноос хяналтын тооллогын дүнг танилцуулсан. Сон­гуульд оролцсон нам, эвсэл, бие даагчдын зүгээс Ерөнхийлөгчид гомдол, шаардлага, Ерөнхийлөгч Х.Баттулга СЕХ-нд албан бичиг хүргүүлж, СЕХ-ны гишүүдийг Ерөнхийлөгч хүлээн авч уулзан үүрэг даалгавар өгсөн билээ. СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн “Сонгуулийн тухай хуулиар 50 хүртэл хувийн хяналтын тооллого хийх боломж байсан. Иймд СЕХ зургаадугаар сарын 27-ны 17:40 цагаас хяналтын тооллогыг зохион байгуулж, 28-ны 00:21 цагт тооллогын дүнг хүлээн авлаа.

Нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар, Хан-Уул болон Өвөрхангай, Өмнөговь, Дорнод, Дархан-Уул аймаг зэрэг гомдол ирүүлсэн 12 тойргийн 164 хэсэгт хяналтын тооллого хийхэд 2447 албан хаагч ажиллалаа. Мөн нам, эвсэл, бие даагчдын 645 ажиглагч оролцож, хяналт тавьсан. Нийт 71.3 сая төгрөгийн зардал гарлаа.

Тооллогыг цагдаа­гийн хамгаалалт, тагнуулын байгууллагын хяналтад хийсэн. Ийнхүү тооллого хийхэд машины дүн саналын хуудсын тэмдэглэгээтэй бүрэн тохирч, ямар нэгэн зөрчил гарсангүй. Хяналтын тооллогод байлцсан нам, эвсэл, бие даагчдын төлөөлөл хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурсан. Ингээд 164 хэсэгт хяналтын тооллого хийхэд санал тоолох машины дүнтэй зөрсөнгүй гэсэн мэдээ тайлан ирлээ” гэж мэдэгдлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10

“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа

“Дэлхийн адууны өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх олон у

2026-08-10

Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Pearson” компанийн удирдлагатай уулзлаа

Боловсролын сайд Л.Энх-Амгалан "Pearson" компанийн Мэргэжлийн боловсрол, ур чадварын асуудал хариуцс

2026-08-07