УИХ-ын гишүүд шинэ жил “хэсээд” завгүй явна

2019-12-26 1642 0

Өнгөрсөн долоо хоногт эрх баригчид Сонгуулийн тухай хуулиа баталснаас хойш хуваарийн дагуу хуралдах, намын бүлэг, зөвлөл болон байнгын хороод энэ долоо хоногт хуралдаагүй юм. Тиймээс байнгын хороод хуралдаагүй учраас чуулганы хуралдаан нь хуралдахгүй. Өөрөөр хэлбэл, 2020 оны тоглоомын дүрэм болох Сонгуулийн хуулиа баталсан гишүүд шинэ оноос өмнө тойргоо тойглож явна.

2020 оны нэгдүгээр сарын 1-ээс эхлэн нэр дэвшигчид сонгогчийн саналыг татах зорилгоор ямар нэг бэлэг, бэлэн мөнгө тараах нь хуулиар хориотой учраас гишүүд он гарахаас урьтаж сонгогчидтойгоо уулзаж, бэлэг тараах ажилдаа гарсан бололтой. Тиймээс энэ долоо хоногт УИХ-ын үйл ажиллагаа “зогсч”, харин гишүүд албан бусаар “баярлаад” завгүй явна. Эхнээсээ ч гурил будаа тарааж, нутгийн зөвлөл, аймгийн төрийн байгууллага, сургууль, цэцэрлэгийн багш нарын шинэ жил гээд гишүүдийн оролцохгүй шинэ жил гэж лав үгүй болж. УИХ-ын гишүүн, төрийн түшээ очсон хойно заавал ч үгүй нэг шагнал дагалдагийг ч хэлэх үү.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

БНСУ-д 11 сарын 5-ийг хүртэл үндэсний гашуудал зарлалаа

Бямба гарагийн орой Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотын төвд сүнсний баяр тэмдэглэхээр хэт олон хү

2022-10-31

Энэ оны сүүлийн нар хиртэлт өнөөдөр тохионо

Энэ оны сүүлийн нар хиртэлт өнөөдөр /2019.12.26/ тохиох юм байна. Улаанбаатарын цагаар 11.36 ц

2019-12-26

УИХ-ын гишүүд шинэ жил “хэсээд” завгүй явна

Өнгөрсөн долоо хоногт эрх баригчид Сонгуулийн тухай хуулиа баталснаас хойш хуваарийн дагуу хуралдах

2019-12-26