Нурсултан Назарбаев коронавирусийн халдвар авчээ

2020-06-19 980 0

19 сая орчим хүн амтай Казахстан улсад өнөөдрийн байдлаар 23,000 гаруй халдварын тохиолдол бүртгэгдэж, 100 орчим хүн нас бараад байна. Казахстан улсын ерөнхийлөгч асан Нурсултан Назарбаев коронавирусийн халдвар авсныг түүний хэвлэлийн төлөөлөгч Айдос Укибай твиттер хуудсандаа мэдээлжээ. Гэхдээ экс ерөнхийлөгчийн биеийн байдал хэвийн, эрүүл мэндэд нь санаа зовох шаардлагагүй байгааг тэр мэдэгдсэн байна.

Одоо 79 настай Назарбаев Зөвлөлт Холбоот Улсыг задарснаас хойш Казахстан улсыг бараг 30 жил удирдсан бөгөөд 2019 оны гуравдугаар сараас хойш эрх баригч намын дарга, үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн даргын албыг хашиж байгаа.

Энэ мэдээтэй зэрэгцэн Казахстаны эрх баригчид ирэх амралтын өдрүүдэд хорио цээрийн дэглэмээ чангатгахаар болсныг зарлажээ. Зургаадугаар сарын 20-21-ний өдрүүдэд тус улсын том хотуудын зах, худалдааны төвүүд ажиллахгүй юм байна. Мөн Covid-19 өвчтөнүүдийг эмчлэх эмнэлгүүдийн орны тоог нэмэгдүүлэхээр болжээ.

Эх сурвалж: Reuters

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

“UB food festival-2026” олон улсын хоолны өдөрлөг энэ сарын 17-26-ны өдрүүдэд болно

Монгол болон олон үндэсний хоолны соёлыг иргэд, жуулчдад таниулах зорилготой "UB food festival-2026"

2026-04-16

Монгол Улсад цагаан будаа тариалах төслийг дахин эхлүүлжээ

Япон Улсын Тояма дахь Өргөмжит консул К.Фүжишигэ "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөө

2026-04-15

Хөшөө үнссэн эрд зургаан сарын хорих ял оноожээ

Одоогоос жил гаруйн өмнө Америкийн влоггер Жонни Сомали дэлхийн хоёрдугаар дайны үед япончуудын бэлг

2026-04-15