Ачаа тээврийн жолооч Беларусын 4 иргэнээс “Covid-19” илэрч, батлагдсан тохиолдлын тоо 201 боллоо

2020-06-18 1134 0

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллийн үеэр халдварын тохиолдол дөрвөөр нэмэгдэж, Монгол Улс дахь батлагдсан тохиолдлын тоо 201 болсныг мэдээлэв.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “ХӨСҮТ болон Дархан-Уул аймгийн лабораторид нийт 363 сорьцод шинжилгээ хийснээс 359-д нь коронавирус илрээгүй. Беларусийн иргэн, 33-59 насны дөрвөн тээврийн жолоочийн шинжилгээнээс коронавирус илэрлээ. Эдгээр хүмүүс Алтанбулагийн боомтоор орж ирсэн ба ХӨСҮТ-д авчран эмчилнэ.

Нийт батлагдсан тохиолдол 201 байгаагаас 127 нь эдгэрч дараа дараагийн шат руу шилжсэн байгаа. Өнөөдрийн байдлаар 74 хүн эмчилгээнд байна. Тэдний биеийн байдлыг үнэлвэл 69 хөнгөн, таван хүн хүндэвтэр байна. Мөн ХӨСҮТ-д 124 хүн тандалт, ажиглалтад байна” гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Ховд аймагт бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдол батлагджээ

Ховд аймгийн Жаргалант суманд 2026 оны долоодугаар сарын 20-нд бүртгэгдсэн тарваган тахлын сэж

2026-07-24

Хүний эрүүл мэндэд хамгийн их эрсдэл учруулдаг цаг агаарын аюулт үзэгдлүүдийн нэг нь ХЭТ ХАЛУУН

Өнөөдөр буюу долоодугаар сарын 23-наас эхлэн 27-ныг хүртэл ихэнх нутгаар хална. Сүүлийн жилүүдэд

2026-07-23

Ховд аймагт тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

Ховд аймгийн Жаргалант суманд 2026 оны 07 сарын 20-ны өдөр тарваган тахлын сэжигтэй тохиолдол бү

2026-07-22