Үзэгчгүй наадам ба бөхчүүдийн сэтгэгдэл

2020-06-16 1120 0

Энэ жилийн Үндэсний их баяр наадмыг тэмдэглэнэ хэмээн УОК-ийн хурлаар эцэслэн шийдвэрлэсэн. Наадмын нээлтийн ёслолын үйл ажиллагааг Херо Энтертайнментийн захирал Б.Баатар найруулахаар боллоо. Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99, Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн үндэсний их баяр наадам энэ жил болно. “COVID-19” халдварт өвчний өндөр эрсдэлтэй үед болж байгаа учир наадмын нээлтийг хуучных шиг өргөн дэлгэр биш онлайнаар хийхээр болов. Нээлтийг төв цэнгэлдэх хүрээлэнд биш хотоос зайдуу хийх шийдвэрийг Наадмыг зохион байгуулах комисс гаргасан байна. Үзэгчгүй наадам хийх болсон талаар бөхчүүдийн сэтгэгдлийг сонслоо.

Монгол Улсын харцага Н.Золбоо: Үзэгчгүй ч гэсэн наадмаа хийж байгаад баяртай байна

-Онцгой нөхцөл байдалд байгаа энэ үед эрийн гурван наадмаа таслалгүй зохион байгуулж байгаад баяртай байна. Хэдийгээр цэнгэлдэхэд үзэгчгүй ч гэсэн цэнхэр дэлгэцээрээ хурдан морь, хүчит бөх, сурын харваагаа үзэж монголчууд сэтгэлийн цэнгэл эдлэх байх гэж бодож байна.

Хэнтий аймгийн Батширээт сумын харьяат аймгийн арслан Г.Бадрах: Үзэгчгүй байх нь таатай биш

-Энэ шийдвэрийн тухайд цаг үетэйгээ уялдуулах нь эрсдэлгүй зөв хэдий ч үзэгчгүй байх нь нэг талаараа тийм ч таатай биш санагдаж байна. Наадам гэдэг монголчууд бидний хувьд эртнээс нааш уламжилж ирсэн хотол олноороо цэнгэдэг их цэнгэл юм.

Булган аймгийн Тэшиг сумын харьяат аймгийн заан О.Мөнх-Ирээдүй: Түүхэнд төрийн их наадмаа тасалсан тохиолдол байгаагүй

-Монгол Улсын түүхэнд төрийн их наадмаа тасалсан тохиолдол огт байдаггүй юм билээ. Мөн аймаг, сумынхаа наадмыг ч гэсэн нэг өдөр тэмдэглэдэг байсан гэдэг.  Харин энэ жилийн тухайд үзэгчгүй гэсэн байна.  Хэдийгээр аргагүй нөхцөл байдлаас шалтгаалж үзэгчгүй наадам хийх нь зөв ч бөхчүүдийн хувьд үзэгчдийн уухайн түрлэгээр урамтай сайн барилддаг бөхчүүд ч байдаг. Сүүлд барилдсан харцага, начингуудын халз  12 бөхийн барилдаанаас  харахад үзэгчгүй байх нь бөхөд дуртай үзэгчдэд жаахан таагүй байх шиг санагдсан.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2020.6.16  МЯГМАР № 117 (6342)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

“UB food festival-2026” олон улсын хоолны өдөрлөг энэ сарын 17-26-ны өдрүүдэд болно

Монгол болон олон үндэсний хоолны соёлыг иргэд, жуулчдад таниулах зорилготой "UB food festival-2026"

2026-04-16

Монгол Улсад цагаан будаа тариалах төслийг дахин эхлүүлжээ

Япон Улсын Тояма дахь Өргөмжит консул К.Фүжишигэ "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөө

2026-04-15

Хөшөө үнссэн эрд зургаан сарын хорих ял оноожээ

Одоогоос жил гаруйн өмнө Америкийн влоггер Жонни Сомали дэлхийн хоёрдугаар дайны үед япончуудын бэлг

2026-04-15