Элсэлтийн ерөнхий шалгалтын суудлын хуваарь гарчээ

2020-06-15 1133 0

ЭЕШ-д бүртгүүлсэн шалгуулагчид өнөөдрөөс эхлэн суудлын хуваариа хэвлэн авах боломжтой болж байна. Ингэхдээ Боловсролын Үнэлгээний төвийн цахим хуудасны “Шалгуулагчийн булан”-д өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээр нэвтэрч суудлын хуваариа авах юм.

ЭЕШ-ыг долдугаар сарын 2-5-нд зохион байгуулахаар урьдчилан төлөвлөөд байгаа. 2020 онд короновируст халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор УОК, ЭМЯ-аас өгч буй чиглэл, шаардлагын дагуу халдвар хамгааллын дэглэмийг сахиж, нэг анги танхимд 1.5-2 метрийн хоорондын зайтай байрлуулсан ширээнд сууж шалгалтаа өгөх бөгөөд 12-оос илүүгүй шалгуулагч хамрагдахаар тооцож, 85 шалгалтын байр бэлдэж байгааг албаныхан мэдээлсэн билээ.

Шалгалтын дүн гарснаар

-Улаанбаатар хотын энэ онд төгссөн шалгуулагч ЭЕШ-ын дүнгийн батламж хуудсыг өөрийн төгссөн сургуулийн захиргаанаас хүлээн авна.

-Орон нутгийн шалгуулагч ЭЕШ-ын дүнгийн батламж хуудсыг тухайн аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын ЭЕШ хариуцсан ажилтнаас авна.

Улаанбаатар хотод шалгалт өгсөн өмнөх онд төгссөн шалгуулагч ЭЕШ-ын дүнгийн батламж хуудсыг БҮТ-ийн олон нийттэй харилцах ажилтнаас хүлээн авна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Т.Даваадалай: Нийслэл дэх орон сууцны 12 хувь буюу 672 нь газар хөдлөлтөд тэсвэргүй байна

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, "100 резид

2025-12-15

Энэ онд төрсөн хөвгүүдэд Хангай, Батмагнай гэх нэрсийг түгээмэл өгчээ

Үндэсний статистикийн хорооноос 2025 онд шинээр төрсөн хүүхдүүдэд хамгийн олон давтамжтай өгөгдсөн

2025-12-15

Налайх дүүрэгт өв уламжлал, ёс заншлыг агуулсан 100 ортой цэцэрлэг ашиглалтад орно

Налайх дүүргийн III хороонд байрлах 152 дугаар цэцэрлэгийн хажууд 100 ортой шинэ цэцэрлэгийн барилга

2025-12-12