Э.Бат-Үүлд холбогдох хэргийн шүүх хурал хойшилжээ

2020-01-13 2104 0

Хотын дарга асан Э.Бат-Үүл “Ерөнхийлөгчийн шинэ томилгооны учир тодорч байна” хэмээх нийтлэлийг baabar.mn сайтад нийтлүүлснийхээ төлөө Ерөнхийлөгч Х.Баттулгыг гүтгэсэн хэргээр цагдаагийн байгууллагад дуудагдаж Зөрчлийн хуулийн дагуу хоёр сая төгрөгийн торгууль төлөхөөр болжээ. Ерөнхийлөгчийн тамгын газраас түүний нэр дээр цагдаад гомдол гаргасан юм байна.

Гэвч хотын дарга асан цагдаагийн шийтгэх хуудсыг хуулийн үндэслэлгүй хэмээн үзэж Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хандсан гомдол гаргажээ. Шүүх хурал өнөөдөр зарлагдсан боловч шүүх хуралдааныг даргалагч шүүгч эрүүл мэндийн шалтгаанаар ирээгүй учир шүүх хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Х.Нямбаатар: Н.Учралыг Нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгчээс чөлөөлж, М.Говьсайханыг сонгосон

Өнөөдөр хуралдсан Нийслэлийн МАН-ын хорооны хурлаас гаргасан шийдвэрийн талаар тус хорооны дарга Х

2026-04-23

Ц.Гансүлд: Л.Оюун-Эрдэнэд холбогдуулж нийт 4 хэрэгт хэрэг бүртгэл нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа

Нийслэлийн прокурорын газрын Нэгдүгээр хэлтсийн дарга, ахлах прокурор Ц.Гансүлд өнөөдөр цаг үеийн ас

2026-04-21

ИЗНН-ын удирдлагууд С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зориг агсны мэндэлсэн өдөр өнөөдөр тохиож байна. Тэрээ

2026-04-20